Өнөөдрөөс 07 дугаар сарын 26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
23,24-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 26-нд төв болон говийн аймгуудын нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.