8o
Улаанбаатар хот
mobile menu

Мориноос унаж бэртсэн хүүг ГССҮТ-д авчирлаа

2017-07-23 11:07:20

Завхан аймгийн Түдэвтэй сумын 90 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдаанд  13 настай унаач хүү Л.Баасандорж мориноос унаж,тархины суурь ясны хугарал, няцрал оноштойгоор Түдэвтэй сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.

Улмаар Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмч, сэхээний эмч нарын баг Түдэвтэй суманд очиж үзлэг, оношилгоог хийж, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нартай цахимаар холбогдож зөвлөгөө авч эмчилгээг үргэлжлүүлсэн.

Түүнийг өчигдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нарын баг "Блю Скай" компанийн онгоцоор тээвэрлэн авчирч, ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлэн эмчилгээг үргэлжлүүлнэ хэмээн ЭМЯ-наас мэдээллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Нөгөө хүүхдийн эрх хамгаалах байгууллагууд хаачсан бэ Хүүхдээр уралдааны морь унуулдаг зэрлэг зугаагаа зогсооё
2017/07/23 103.212.116.92
Зочин
Энэ тэнэг муухай луйварбн бэячуудаас болж хайран сайхан хүүхэд яана даа өөрсдийнхөө хүүхдийг морь унуулаач новшнуудаа
2017/07/23 66.181.190.28
G
xairan eruul saryyl ussun egel mongol xuugiin 13 nas yanadaa xaramsaltai denduu. xoni xariylj yavaad ynadagguishdee yaj soison omogolon adyyndeerees l xuchind avtaj ynadag
2017/07/23 202.131.244.226
  • Recent
  • Most Read
  • Most Comment