8o
Улаанбаатар хот
mobile menu

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн үйл ажиллагаа зогсож ажилчид нь дампуурна гэсэн айдастай байна

2016-01-08 23:46:00

Дарханы төмөрлөгийн үйлдвэр анх 1993 онд байгуулагдаж байсан түүхтэй билээ. Харин 2014 онд концессийн гэрээгээр хувьд шилжүүлсэн юм. Тодруулбал энэ үйлдвэрт хөрөнгө оруулалт хийхийн тулд улс 2010 онд QSC компанитай гэрээ байгуулсан байдаг. Харин Эдийн засгийн хөгжлийн яам 2012 онд байгуулагдаад концессын жагсаалтыг шинэчлэхдээ Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг үүнд мөн багтаасан юм. Тиймээс уг үйлдвэрийг QSC компанид эзэмшүүлэх гэрээг 2014 оны дөрөвдүгээр сард байгуулчихсан байдаг. Өөрөөр хэлбэл QSC компани нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрт 81.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж, хувийн эзэмшилдээ шилжүүлэн авчээ.

 Ийнхүү хувьд шилжсэн цагаас эхлэн санхүүгийн асуудалд орж байгаа гэдгийг үйлдвэрийн ажилчид хэлж байгаа юм. Тэгвэл үйл ажиллагааны түүхэндээ сул зогсолт хийж байгаагүй уг үйлдвэр өнгөрсөн оны сүүлээс эхлэн үйл ажиллагаагаа хаажээ. Үүнийг компанийн удирдлагууд ажилчиддаа тайлбарлахдаа шинэчлэн сайжруулах ажил байгаа. Тиймээс өвлийн сул зогсолт хийж байна. Ирэх гуравдугаар сард ажиллаж эхэлнэ гэж тайлбарлсан аж.

Уг нь QSC  компанитай 20 жилийн хугацаатай гэрээ байгуулан хувьчлуулсан бөгөөд гэрээнд тусгахдаа ямарч нөхцөлд үйл ажиллагааг нь зогсоохгүй гэж заажээ. Харин энэ талаар Аж үйлдвэрийн яам ямар нэгэн мэдээлэл өгөхгүй гэж байгаа юм байна. Гэхдээ Төмөрлөгийн үйлдвэрийн ажилчид нэрээ нууцлан “дампуурч магадгүй гэсэн айдастай байгаа” гэдгээ хэлсэн юм. Монголын саалийн үнээ гэгддэг уг байгууллага ийнхүү хувийн хэвшилд очиж, сул зогсолт хийн 20 гаруй жилийн түүхэнд байгаагүй зүйлийг харууллаа.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ajiltan
hezee ehleh yum be amidral hetsuudej baina sd ee .huuliin daguu 60 % g olguulah arga hemjee awmaar yum 3 sard ehelne gechiheed odoi boltol ehleegui yamar ychirtai yum be
2016/03/05 103.17.108.42
Яана даа яана. Ажилчдад хандан хэлэхэд эртхэн амьжиргаа залгах өөр зүйлээ бодохгүй бол Монгол бүү хэл Хятадын төмөрлөгийн үйлдвэрүүд ажилчдаа халаад эхэлсэн шүү дээ
2016/01/10 103.17.108.42
zochin
1000garan ajilchin sul zogsoltond orj bn.xuulin daguu sul zogsoltin 60n xuwi ntr gj bgvi.xarin ch bvr esreger n ajilchdar xvcher uursdur n 3n sarin chuluu awaxulax xuudsan dr n garin vseg zuruulj awch bga.zuraxgvi gxer tgwel ajilasa xalagd gj tulgaj bn sh
2016/01/09 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment