Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 18, 19-р хороо, Ханын материалын эцсээс таван шарын уулзвар хүртэлх Үйлдвэрчний эвлэлийн гудамж дагуу тохижилтын ажлыг хийж гүйцэтгэж байна.
Тохижилтын ажлын хүрээнд:
- 6400 м2 явган хүний замын сул шороон талбайг хавтангаар бүрэх,
- 1400 м2 зүлэгт талбай, 5500 ширхэг шар хуйас, 200 ширхэг хайлаас, 100 ширхэг улиас тарих,
- 680 м2 налуу шороон талбайг эко хавтангаар бүрэх,
- Долоон уулзварын орц гарцыг засан бетон зутгамал хийх,
- Найман цэцэгт мандлын сандал, 62 ширхэг хогийн сав, 98 ширхэг сандал, 2 ширхэг мэдээллийн самбар байршуулах ажлыг хийж гүйцэтгэж байгаа аж.
Дүүргийн өнгө төрхийг нэмж буй тохижилтын ажлыг иргэд талархан хүлээн авч байгаа юм гэж СХД-ийн ЗДТГ-аас мэдээллээ.