8o
Улаанбаатар хот
mobile menu

Баян-Өлгий аймгийн иргэд хос буган хөшөө цогцолборыг хамгаалах хүсэлт гаргажээ

2017-07-23 12:35:00

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Цагаан дэнжний хос буган хөшөө цогцолборыг хамгаалах шаардлагатай байгааг нутгийн иргэд хүсэлт гаргасан байна.

Тус аймгийн сумын төвөөс 6,5 км зайд байгаа эрэгтэй, эмэгтэй хүний дүрс бүхий буган хөшөө нь 12 м голчтой дүгрэг хиргисүүрийн төвд хоорондоо бараг шүргэлцэн байрладаг аж. Энэхүү хоёр хөшөөний онцлог нь анх байрлуулж тавьсан байдлаараа одоо хүртэл байгаа гэнэ. Цагаан дэнжний хос буган хөшөө цогцолборын булшны чулуунуудыг нутгийн ардууд олон жилийн турш оршуулгын зориулалтаар, зүй бусаар ашигласаар ирсэн байна. Ийнхүү Буган хөшөөний анхны хэлбэр нь алдагдаж, зарим хэсгийн сийлсэн дүрс өдгөө бараг мэдэгдэхгүй болтлоо элэгдэн бүдгэрчээ. Тийм учраас хөшөөг хашиж хамгаалах, хүүхэд залуучуудад эх түүхээ сурталчлан таниулах ажлуудад анхаарал хандуулахыг орон нутгийн иргэд хүсэж байгаа юм.

Уг хоёр хөшөөг нэг дор байрлуулдаг заншлыг судлаачид нэг гэр бүлийн эр эм хоёрын дурсгалд зориулсан гэж үздэг байна. Мөн ихэнх эрдэмтэд тус түүхийн дурсгалыг буган хөшөөний хөгжлийн эхэн үе буюу хүрэл зэвсгийн үетэй холбон тайлбарлажээ. Нэгдүгээр буган хөшөөний газраас цухуйсан өндөр нь 238 с, өргөн нь 54 см, зузаан нь 12-19 см, хоёр дахь  нь 240 см өндөр, 22-24 см өргөн, 18-24 см зузаантай юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment