8o
Улаанбаатар хот
mobile menu

Улаанбаатарт өдөртөө түр зуурын бороотой

2017-07-24 08:16:51

Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орох тул гэнэтийн үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
 

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур секундэд 14-16 метр ширүүснэ. 22-24 градус дулаан байна.

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон зүүн аймгуудын зарим газраар, төвийн аймгуудын ихэнх, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай.

Салхи  говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, зүүн аймгуудын нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 19-24 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор 29-34 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр  27-32 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment