8o
Улаанбаатар хот
mobile menu

Хариуцлага тооцох “БАЙ”-гаа зөв онилоосой

2017-07-24 08:59:00

-Ажлаас чөлөөлөх, хариуцлага тооцох хоёрыг МАН ялгаж чадах болов уу-

Монголын улстөрийн ууган хүчин  МАН-ын нэр хүнд “навс” унав. 90 гаруй жилийн түүхтэй энэ намын нэр хүнд унах шалтгаан нь нөгөөх алдарт 60 тэрбумын бичлэг. Ерөнхийлөгчийн сонгуулийн мөнгө босгох зорилготой бичлэг юм гэсэн. МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй, А.Ганбаатар нарын хоорондоо ярьж буй төрийн албыг ангилан наймаалцах тухай бичлэг олон нийтэд ил болсоор нэлээдгүй хугацааг үдлээ. Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй 60 тэрбумын бичлэгийг хүлээн зөвшөөрсөн нь ил болсон. Тэрбээр “Хоёр жилийн өмнө Нийслэлийн МАН стратеги тактикаа ярих хуралдаан хийсэн.Тэр үеийн бичлэг алдагдсан байна. Тус бичлэгийг хэн гадагш нь задруулсныг хууль хяналтын байгууллагаар шалгуулна” хэмээх тайлбарыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр өгсөн байдаг. Гэвч намын дарга М.Энхболд энэ бичлэгийг хуурамч, эвлүүлэг, гүтгэлэг хэмээн өөрийгөө хаацайлсаар л ирэв. Учир нь тэрбээр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшиж өрсөлдсөн. Сонгуулийн халз мэтгэлцээний үеэр “60 тэрбумын бичлэг гурван сонгууль дамжин яригдлаа. Энэ бичлэг бол эвлүүлэг” хэмээн ард түмний өмнө хариуцлагатайгаар мэдэгдсэн. Ийнхүү нэг үйл хэргийн төлөө хамт зүтгэж яваа хоёр хүн нэг асуудлаар өөр өөр зүйл ярих нь жигтэй сонин. Аль нь үнэн, аль нь худал гэдгийг ард түмэн тунгаан шүүж үүнд үнэлэлт, дүгнэлт өгч МАН ялагдсан юм. Одоо тэгвэл бичлэгийн талаар хариуцлагатай мэдэгдэл хийсэн МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй нарт хариуцлага тооцох уу. Эсвэл . . . 

Одоо тэгвэл бичлэгийн талаар хариуцлагатай мэдэгдэл хийсэн МАН-ын дарга М.Энхболд, нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй нарт хариуцлага тооцох уу. Эсвэл . . . 

Өнгөрсөн цаг хугацаанд МАН болон тус намын нэр бүхий гишүүдэд хариуцлага тооцох асуудал яригдаж эхэлсэн ч яг хэнээс, хаанаас гэдэг нь тодорхой бус байсаар л. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт МАН-ын дарга М.Энхболд намынхаа Бага хурлын товыг зарласан юм. Өнгөрсөн есдүгээр сард товлогдсон Бага хурлаар хэд хэдэн асуудал хэлэлцэхээр оруулж ирсэн. Түүний дотор намын шинэ удирдлагын асуудалд ч сөхөгдөж байсан юм. Үүнтэй зэрэгцэн намын дарга М.Энхболд ажлаа өгөх үү, дараагийн намын дарга хэн байх вэ гэсэн асуулт олон нийтийн дунд ч яригдаж эхлэв. Тус намын дотор ч энэ сэдэв “халуухан” өрнөж байгаа гэсэн сураг, ажиг ч бий.

-“Туг тахиад” нам шинэчлэгдэхгүй. Харин улам л бугшсаар л байна-

Энэ дүр зургийг өнгөн хэсгээс нь харвал МАН удирдлагаа солих, шинэчлэл хийх гэж байгаа мэт харагдана. Гэхдээ гүнзгийрүүлж, эсвэл өөр өнцгөөс нь харвал хариуцлагаас мултрах, хариуцлага тооцох асуудал гарсан ч хэн нэг “буруугүй буруутан” нь ажлаа өгдөг, эсвэл албан хүчээр ажлаа өгөхөд хүргэдэг буруу тогтолцоо харагдана. Бас мэдрэгдэнэ. Олон нийт үүнийг “Туг тахина, туг тахичихлаа” гэж ярьцгаадаг. Тэгвэл “Туг тахиад” нам шинэчлэгдэхгүй. Харин улам бугшсаар л байна. Үүнийг 90 гаруй жилийн түүхтэй улстөрийн нам мэдэхгүй байх учиргүй.

МАН шиг ийм олон жилийн түүхтэй намыг шинэчлэх асуудал нь хэн нэгнийг ажлаас нь чөлөөлөөд шийдэхгүй зүйл огтоос биш байлтай. Энд бурангуй үйлдлийг зогсоож цэвэр хариуцлагын асуудал яригдах учиртай. Товчхондоо намын нэр хүндийг унагахад гол нөгөө үзүүлсэн 60 тэрбумын бичлэг дэх нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуйд хариуцлага тооцох учиртай. Мөн намын дарга М.Энхболдыг энд дурдая. 

-Улс төрийн ууган хүчин болсон МАН өөгшүүлж ангилал гаргаж төрийн албыг “худалдаж” өнөөдрийг хүрсэн үү-

МАН-ын дарга М.Энхболд даргын суудлаа өгөөд хариуцлагаас мултрах бий. Намын дарга, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гээд түүнд хашиж үзээгүй төрийн өндөр албан тушаал гэж байхгүй. Ёстой л “хаалгачаас хаан хүртэл нь ” хүртэл нь хийж үзсэн гэхэд хол зөрөхгүй. Тэгвэл сүүлийн үед намын гишүүд хариуцлагын асуудал ярьж эхлэв. Ингэхдээ МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд хариуцлага тооцох тухай ч сөхөгдлөө. МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан 60 тэрбумын бичлэгтэй холбоотой уу. Эсвэл Ерөнхийлөгчийн сонгуульд намаа ялагдах хүргэсэн буруутан уу. Эсвэл намынхаа Генсекээр "туг тахих" гэж байна уу. МАН-д хариуцлагын асуудал яригдаж эхэлсэн хойно эхлээд 60 тэрбумын асуудалд хариуцлага тооцох нь зүйтэй. Дараа нь намын шинэчлэлийн асуудал гэх мэт шат дараалалтайгаар хариуцлага тооцох асуудал яригдах нь угтаа бол зөв гольдрил юм. 

Хэрвээ 60 тэрбумын асуудалд холбогдоод байгаа намын дарга М.Энхболд, нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй нарт зохих хариуцлага хүлээлгэж чадвал МАН шинэчлэгдэхэд нэг алхам ойртоно. Ажлаас чөлөөлөх, хариуцлага тооцох хоёр угтаа бол өөр өөр утга агуулгатай, чиг үүрэг нь ондоо гэдгийг МАН-ынхан нэг АНХААРААСАЙ. Нэг үгээр хэлбэл, ажлаас чөлөөлөх, хариуцлага тооцох хоёр угтаа бол өөр гэдгийг МАН-ынхан ялгаж чадах болов уу. Нөгөө талаасаа хариуцлага тооцох “БАЙ”-гаа зөв онилоосой билээ.  Ингэснээр МАН төдийгүй монголын улс төр цэвэрлэгдэх  боломж нөхцөл бүрдэнэ. 

Хатуухан хэлэхэд өнөөдрийн төр төр биш бизнесийн  “талбар” болоод байна. Мэргэжил мэдлэгтэй эх орноо гэх сэтгэлтэй хүнээс илүү аль мөнгөтэй нь худалдаж авдаг зүй бус тогтолцоо “цэцэглэжээ”. 

УИХ-ыг хяналттай байлгах цаг ирснийг өнөөдөр УИХ-ын гишүүдийг гаргаж буй хууль бус, бусармаг, хууль дүрмийг уландаа гишгэлсэн олон удаагийн үйлдэл харуулж байна. 2016 оны сонгуулиар олонхи болж МАН УИХ-д 65 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулж Мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газар байгуулсан. Гэхдээ МАН үүнийг зөвхөн ярьсан, ард түмэнд хоосон амласан. Мэргэжлийн гэхээс илүү хэн нь илүү их мөнгө өгсөн нь эхнээсээ эхлээд албан тушаалд сууж ирсэн. Үүнийг хэн ч харсан илт.  Монгол Улсын төр улс эх орны нийгэм эдийн засгийн нөхцөл байдал, үндэсний аюулгүй байдал, иргэдийн амьдрал ахуй, соёл, боловсрол, байгалийн баялгийг хэрхэн зөв ашиглах, хөгжиж дэвших гэх мэтэд шат дараалласан хөтөлбөр боловсруулах гэхээс илүүтэй хэдхэн хүний өнгө мөнгө ярьдаг, албан тушаал наймаалцдаг талбар болж. Хатуухан хэлэхэд өнөөдрийн төр төр биш бизнесийн  “талбар” болоод байна. Мэргэжил мэдлэгтэй эх орноо гэх сэтгэлтэй хүнээс илүү аль мөнгөтэй нь худалдаж авдаг зүй бус тогтолцоо “цэцэглэжээ”. Үүнийг улс төрийн ууган хүчин болсон МАН өөгшүүлж ангилал гаргаж төрийн албыг “худалдаж” өнөөдрийг хүрсэн үү.   

Тиймээс улстөрийг цэвэршүүлье гэвэл хариуцлагын системийг сайжруулж зөв талаасаа, зөв хүнээсээ эхлэх нь чухал. Ингэж чадвал МАН жинхэнэ утгаараа шинэчлэгдэж үүнийг дагаад монгол төр зөв зүгтээ орж улс эх орон хөгжиж дэвших том алхам болох учиртай. 

Д.Болор.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
irgen
tor biznesiig utgaar ni hiideg boljee bid ymar niigemd amidraad bgaa ym be
2017/07/24 43.242.242.52
irgen
tor biznesiig utgaar ni hiideg boljee bid ymar niigemd amidraad bgaa ym be
2017/07/24 43.242.242.52
хурэлсух ж.энхбаяр нараас
Ц.Нямдоржийг намын дарга еренхий сайд болгосноор МАН 2020 онд дахин ялалтын буухиаг авчран намын байрны гадаа туудэг асаах болно!!!!!
2017/07/24 103.212.119.145
зочин
МАНгаруудыг монголоос зайлуулах хэрэгтэй
2017/07/24 43.242.242.52
  • Recent
  • Most Read
  • Most Comment