8o
Улаанбаатар хот
mobile menu

МАН-ын гишүүд “60 тэрбумаас намаа цэвэрлэе” суулт зарлажээ

2017-07-24 09:05:00

УИХ-ын гишүүн, МАН-ын Шинэчлэл, хөгжлийн хорооны дарга Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ж.Энхбаяр болон МАН-ын гишүүд “60 тэрбумаас намаа цэвэрлэе” хөдөлгөөнийг байгуулаад байгаа билээ. Тэгвэл өнөөдөр 60 тэрбумын эздэд хариуцлага тооцохыг шаардаж Тусгаар тогтнолын ордны өмнө намын гишүүд суулт зарлалаа.

 Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга М.Ганбаатар тэргүүтэй гишүүд “60 тэрбум”-ын эсрэг 24 цагийн суултыг  эхлүүлсэн байна. Намын гишүүд дэмжигчид Тусгаар тогтнолын ордны гадаа цуглаж эхэлжээ.

МАН-ын гишүүд албан тушаалыг наймаалцаж, 60 тэрбум төгрөг босгох хуйвалдаан зохион байгуулсныг эсэргүүцэж, намаа цэвэрлэх, шинэчлэх шаардлагатай гэж үзэж буй аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Энхбаяр Ж. тэр олон тэрбумын хөрөнгийг хаанаас олдогг байнаа
2017/07/24 103.229.122.249
зочин
ж.энхбаяр, т.аюурсайхан нар чуулганы хуралдаан дээр болон сэтгүүлчдийн авч байгаа ярилцлагаас нь харж байхад аливаа асуудал дээр харьцангүй шударга ханддаг. эдгээр гишүүдийг дэмждэг.
2017/07/24 202.5.194.26
зөөө
uuruu jinhene oilgorhi pizda bizdee. nuguu hulbumbugiin bagtai nuhuh bizdee. bagiinhaa patsaanuudaa daguultsan shaaj ugch bndaa icheesei
2017/07/24 122.201.25.58
  • Recent
  • Most Read
  • Most Comment