8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхийлөгч “60 тэрбумын” асуудалд нэн даруй хариу өгөхийг АТГ-аас шаардлаа

2017-07-24 10:56:00

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Авлигатай тэмцэх газрын дарга тэргүүн комиссар Х.Энхжаргал, дэд дарга эрхэлсэн комиссар Ц.Нямдорж нарыг хүлээн авч уулзаж, сүүлийн жил гаруй хугацаанд олон нийтийн анхаарлыг татаад байгаа “60 тэрбумын” асуудлыг шалгах явц удаашралтай байгааг шүүмжилж, Монгол Улсын төрийн албан тушаалыг наймаалах сэдэв бүхий асуудлаар ярилцсан уг баримтад нухацтай хандахыг онцлон сануулав. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байх үедээ өнгөрсөн зургадугаар сарын 5-нд уг асуудлыг шалгуулахаар АТГ-т хандсан албан бичгийг өөрийн биеэр хүргэж байсан юм. Өнөөдрийг хүртэл уг албан бичигт ямар нэгэн хариу өгөөгүй байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч уулзалтын үеэр анхааруулж асуулаа.

Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй уг 90 минутын бичлэгийн турш илтгэл тавьж, мэдээлэл хийж байсан  бөгөөд гэтэл 2016 оны УИХ, орон нутгийн сонгууль дуусмагц төрийн өндөр албан тушаалд шууд очсоныг АТГ яагаад шалгахгүй байгаа талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тодруулан асууж байлаа.

Уулзалтын үеэр АТГ-ын удирдлагууд 60 тэрбум төгрөгөөр Монгол Улсын төрийн албан тушаалыг арилжих, санал тоолох машиныг хакердах зэрэг маш ноцтой асуудлаар ярилцсан 90 минутын бичлэгийг олон нийтэд ил болгосон хамгийн гол гэрч болох Г.Доржзодовыг нэг ч удаа байцаагаагүй гэдгээ хэллээ.

Энэ асуудлаар нэн даруй хариу өгөхийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын удирдлагаас шаардлаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ARD
эмээлт зах,с1 тв, эрдэнэтийн 49 хувь, худалдаа хөгжлийн банкны гээд үйл олон хууль бус өмч хувьчлалын будилааныг бүгдийг нь шалгая. Хэрэг хуучирдаггүй, гэмт хэрэгтэнд гишгэх газар байхгүй...
2017/07/25 103.26.195.30
ARD
Дэмжиж байна аа!!! Адилхан төмөр замаас хуссан 280 сая доллар, номурангаас зальдсан 120 сая доллар, 17 чингэлэг спирт, баянголыг дансан дахь мөнгөөр авсах хэрэг, махимпекс, талх чихэр, хид-1, эмээлт з
2017/07/25 103.26.195.30
зочин
төмөр замын хэргийг шалгуулаач. ингээд л эхэлбэл дуусашгүй хэрүүл тэмцэл, хагаралдаан. энэ бүх ард түмний эв нэгдлийг хангах хүн биш байх аа.
2017/07/24 43.242.243.26
Hulgaich
Ene battulga unen showuchin durak yumaa ymrch medleg bolowsrolgui nowshoor ulsaa udirduulj bgaad haramsaj bna
2017/07/24 66.181.160.102
энхжаргал
элбэгдоржийг шалга
2017/07/24 203.91.115.39
Бямбасайхан
Авлигатай тэмцэх газрын дарга тэргүүн комиссар Х.Энхжаргал, дэд дарга эрхэлсэн комиссар Ц.Нямдорж нар ажлаа өг
2017/07/24 202.9.40.227
  • Recent
  • Most Read
  • Most Comment