8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргад Г.Байгалмаа яригдаж эхэлсэн үү

2017-07-24 11:50:00

Найр наадам өдрүүд шувтарч, намрын ид ажил өрнөж эхэлсэн энэ цаг үед улс төрийн томилогоо олны анхаарлыг ихэд татаж байна. Учир нь Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч  үндэсний их баяр наадмын өмнхөн сонгогдсон. Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулгын томилгоо эхнээсээ хийгдэж эхэлсэн.

Тодруулбал тэрбээр тангаргаа өргөсний дараахан АН-ын дарга асан З.Энхболдыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томилсон юм. Түүний томилгоо ийнхүү эхэлж, зарим нь томилгооны эздийн сураг ажиг ч гарч эхэллээ.  Тухайлбал  Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар  Барилга, хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж байсан Г.Байгалмаагийн нэр яригдаж эхэлсэн сурагттай.  Энэ талаар баттай эх сурвалж онцолжээ. 

Ерөнийлөгчийн Тамгын газрын дэд даргад яригдаж буй Г.Байгалмаа нь МоАХ-ны Удирдах Зөвлөлийн гишүүн, Ардчилсан Намын Үндэсний Зөвлөлдөх Хорооны гишүүн, Ардчилсан эмэгтэйчүүдийн гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, УИХ-ын даргын зөвлөхөөр ажиллаж нэгэн аж.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
VANGA1
Yamar ih ataarhuu, horsoltoi humuus ve.Ed nart ih l gai bolson um bolov uu.Muuhai zanZugeerl huniig ajlyg ni hiilguul.Herev muu hiivel ogcorno shuu dee
2017/07/28 72.209.225.96
VANGA
janhuu pizdets ene avgaitagaa hamt dald or, udahgui chamaig ard tumen jigshin zevuutsej ogtruulah bno........
2017/07/25 103.26.195.30
Хммм
Энэ авгай дэд сайд бхдаа ямарч чадваргүй бсан гэж салбар яамныхан нь яридаг бсан. Ерөнхийлөгчид өөр чадварлаг гарууд олдохгүй бнуу. Хамгийн эхний томилгоо зика вирус тарваганаас эхлэхээр их л явуургүй
2017/07/24 202.70.46.237