8o
Улаанбаатар хот
mobile menu

ОУВС-гийн шинжээчид “хүүхдийн мөнгө”-ийг зогсоохыг шаарджээ

2017-07-24 14:58:00

Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн оны наймдугаар сараас ОУВС-тай хэлэлцээ хийж, энэ оны тавдугаар сарын сүүлээр “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг албан ёсоор хэрэгжиж эхлүүлсэн. ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжиж эхэлсэн даруйд 38.6 сая ам.доллар манай улсад орж ирсэн билээ.

Улирал тутам орж ирж уг санхүүжилтээс өмнө ОУВС-гаас хөтөлбөрийнхөө хэрэгжилтийг нягтлаж, урьдач нөхцлүүдийн хэрэгжилтэд хяналт тавьдаг аж. Иймд ОУВС-гийн шинжээчид энэ сарын 19-ний өдрөөс эхлэн манай улсад ажиллаж байгаа юм. ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдахын тулд манай Засгийн газар долоон төрлийн татвар нэмэн, тэтгэврийн насыг 2018 оноос жил бүр зургаан сараар нэмэгдүүлэх зохицуулалт хийсний зэрэгцээ “Хүүхдийн мөнгө”-ийг 60 хувьд нь олгохоор болж, УИХ-аар батлуулсан билээ.

Гэвч ОУВС-гийн шинжээчдийн зүгээс Монгол Улсын Засгийн газрыг хэд хэдэн урьдач нөхцлүүдээ зөрчиж, хөтөлбөрийн хэрэгжилтийг сааруулсан гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Тухайлбал, бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгохгүй байх шаардлагыг шууд байдлаар тавьсан байна. Одоогоор Засгийн газраас уг мэдээллийг ихэд нууцлаж, дотооддоо ард түмэнд хэрхэн зөв ойлгуулах талаар зөвшилцөж байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
TA NAR ODOO OORSDIINHOO TANSAGLAL HEREGTEI HEREGGUI DOOD ALBANII HUMUUSEE HALJ TOM MASHIN UNAHAA ZOGSOOJ OORSDOOSOO TANATSGAA BITGII MGOLIIN IREEDUI BSON HUUHDUUDEES HUMSLAAD BAI OORSDOOSOO ICHEECHEE.
2017/07/25 112.226.251.211
МАН
Маш зөв ажил хийвэл ам тосдоно оо гэж
2017/07/25 202.179.24.171
Bachka
Hvvhdiin mungu geel hvvhedrvv dairaad bhiin hvvhedvvd munguu awch l baig l de ene bol ardiin namiin hj bga luiwar
2017/07/24 82.145.216.214
Зочин
Хүүхдийн мөнгө яахав вэ. өгсөн авсандаа өлзийтэй. Төсвийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн удирдагч нарыг дарамталж төлөвлөөгүй зарсан мөнгө замбараагүй юм байгаа ш дээ. Тэрийг....?
2017/07/24 103.194.176.101