8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Батзаяаг дахин хорих шийдвэр гарчээ

2015-11-18 10:54:00

 Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг өнгөрсөн сарын 30-нд баривчилж хорьсон.  Гэвч Б.Батзаяаг энэ сарын 13-нд  батлан даалтаар гаргасан юм. Гэтэл хэргийг шалгаж буй прокурор Б.Батзаяаг батлан даалтад гаргасанд шүүхэд гомдол гаргасан юм. Ингээд прокурорын гомдлыг хэлэлцэх шүүх хурал болж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдар шийдвэрээ гарган Б.Батзаяа болон түүнтэй хамт шалгагдаж буй Өмнөд Солонгосын “Самсунг С&Т” компанийн захирал Ли Жон Гёл нарыг үргэлжлүүлэн хорихоор болов.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл