8o
Улаанбаатар хот
mobile menu

Цэцэрлэгийн цахим бүртгэл эхэллээ

2017-07-25 08:20:00

Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт шинээр хамрагдах хүүхдүүдийг бүртгэх цахим бүртгэл өнөөдөр эхэллээ. Бүртгэлийг www.tsetserleg.ulaanbaatar.mn -ийн тусгай цахим хуудаст хандаж, хүүхдийнхээ регистрийн дугаарыг оруулж бүртгүүлнэ.

Энэ нь Улсын бүртгэлийн газар дахь иргэдийн бүртгэлийн сан дээр тулгуурлан явагдаж байгаа тул тухайн хүүхдийн регистрийн дугаарыг хийхэд аль дүүргийн хэддүгээр цэцэрлэгт хамрагдах тухай мэдээлэл автоматаар гарч ирэх аж.

Эцэг, эхчүүдийн гар утсанд бүртгэлийн тусгай дугаар илгээгдэнэ. Иргэд хүүхдүүдээ тус бүртгэлд хамруулахын тулд дараах шаардлагыг тавьжээ.  Үүнд:

    - Оршин суугаа газартаа бүртгэлтэй, бичиг баримтын зөрчилгүй.
    - Цахимаар бүртгүүлэхдээ зөвхөн оршин суугаа хорооны хамран сургах тойргийн цэцэрлэгийг сонгох
    - Зорилтот бүлэгт хамаарах иргэд холбогдох материалыг бүрдүүлсэн байх

Хэрэв та ямар нэг шалтгаанаар нэг дүүргээс өөр дүүрэгт шилжсэн ч шинэ хаяг руугаа шилжилт хөдөлгөөн хийлгээгүй бол таны хүүхэд зөвхөн өмнөх хаягийн дагуу цэцэрлэгт хамрагдах болно. Тиймээс иргэд  хаягийн зөрчилтэй, шилжүүлгээ хийгээгүй байгаа бол зөрчлөө арилгасны дараа цэцэрлэгийн хүүхдийн бүртгэлд хамрагдахыг холбогдох газраас анхааруулж байна.

Өмнөх хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдсан хүүхдүүдийн бүртгэл 2017 оны 08 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд явагдана. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл