8o
Улаанбаатар хот
mobile menu

“Сайн ах”-ын буянаар дүү Ц.Сандуй хариуцлагаас мултарсаар ирсэн үү

2017-07-25 09:19:00

Би нэг зүйлийг олон талаас нь бодож үзлээ. Яагаав нөгөө алдартай 60 тэрбум бичлэгт нэр, зүс холбогдоод байгаа МАН-ын хорооны дарга Ц.Сандуйд тооцох хариуцлагын асуудал. Ц.Сандуй суудлаа өгөх үү, суудалтайгаа үлдэх үү. Эсвэл хариуцлага тооцох уу, хариуцлагаас мултрах уу. Бичлэг дээрээс харахад бол хариуцлага тооцох энүүхэнд юм шиг. Зүгээр ч нэг ажлаас нь чөлөөлөх ч багадана гэж бодогдоно. Эсвэл энэ хэрэг ингэс, тэгсхийгээд намдах болов уу гэсэн бодол ч төрөх юм. За шууд хэлчий “Сайн ах”-ын буянаар дүү Ц.Сандуй хариуцлагаас өнөөдрийг хүртэл мултарсаар ирсэн үү.

-Ц.Сандуй нэг амаар хоёр өөр зүйл яриад ч байх шиг-

60 тэрбумын бичлэг цацагдаад байхад нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй өөрөө мэдэээлэл хийж бичлэг алдагдсан,  хэргийг хууль хяналтын байгууллагаар шалгуулна” гэсэн юм ярьсан. Бичлэгийг энд дарж үзнэ үү.  Энэ бичлэгээс харахад Ц.Сандуй 60 тэрбумын бичлэгээ хүлээн зөвшөөрсөн. Энд нэг хачирхалтай зүйл бас байна. Тодруулбал өнгөрөгч 2016 оны долдугаар сарын 6-ны өдөр НИТХ-ын анхдугаар хуралдааны үеэр төлөөлөгчид Ц.Сандуйгаас 60 тэрбум төгрөгийн асуудлаар  тодорхой тайлбар хүссэн юм. Ц.Сандуй тухайн үед  “60 тэрбум төгрөгийн тухайд энэ бол сонгуулийн үеэр гарсан эвлүүлэг. Энэ бичлэг эвлүүлэг гэдэг нь тодорхой болж байгаа. Тийм учраас хуулийн байгууллага үнэн зөв шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна. Хуулийн байгууллагын гаргасан шийдвэрийг хүндэтгэж, хариуцлага хүлээхэд бэлэн” гэж хэлээд амжсан юм. Учир нь Ц.Сандуйг тухайн үед МАН-ын Удирдах зөвлөлөөс НИТХ-ын даргад нэрийг нь дэвшүүлээд байсан юм. Үүнээс харахад эрхэм Ц.Сандуй албан тушаалын төлөө худлаа ярьсан болж таарав. Нөгөө талаасаа нэг амаараа хоёр өөр зүйл яриад ч байх шиг.

 Энэ бичлэг эвлүүлэг гэдэг нь тодорхой болж байгаа. Тийм учраас хуулийн байгууллага үнэн зөв шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна. Хуулийн байгууллагын гаргасан шийдвэрийг хүндэтгэж, хариуцлага хүлээхэд бэлэн” гэж хэлээд амжсан юм. Учир

60 тэрбумын асуудал нэг жил гаруй хугацаа өнгөрч дотоод, гадаадын хууль, шүүх, шинжилгээний байгууллага уг бичлэгийг эвлүүлэг биш, гэсэн дүгнэлт ч гарсан. Тодруулбал энэ сарын 4-ны өдөр УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, хуульч О.Алтангэрэл нар мэдээлэл хийж, МАН-ын дарга М.Энхболд, нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, А.Ганбаатар нарын 60 тэрбум болон төрийн албыг наймаалцах тухай ярьсан 90 минутын бичлэгийг эвлүүлэг биш гэдгийг АНУ-ын Нью-Йорк хотоос хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт ирснийг танилцуулсан. Энэхүү дүгнэлтэд “Долоон хуудас дүгнэлт ирсэн, шүүхийн шинжилгээний статустай, дууны инженер хүн шалгасан дүгнэлтээ ирүүлсэн. Энэ бичлэгт ямар, ямар хүн орсон талаар хэлээгүй. Зөвхөн эвлүүлэг байна уу, үгүй юу гэсэн ганцхан асуулт асуусан. Хариу нь ямар нэгэн хасалт хийгдээгүй, эвлүүлэг хийгдээгүй, нэг цагт, нэг орчинд хийгдсэн, бичлэг хийсэн төхөөрөмжөө хөдөлгөөгүй байна гэсэн дүгнэлтийг ирүүлсэн” гэж мэдэгдсэн.

“Сайн ах”-ын дүү болохоор уу. Эсвэл үнэхээр “Сайн ах”-ын буян уу.  Энэ бол энгийн нэг ажлаас нь чөлөөлөөд, эсвэл “сайн ах”-ын буянаар ингэсгээд өнгөрөх зүйл биш. Төрийн эсрэг чиглэсэн, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээний ноцтой гэмт хэрэг.

-Ц.Сандуй “Сайн ах”-тай. Харин Монгол Улс төртэй, хуультай-

Шинжээчид ийм тодорхой хариулт өгсөн, дээрээс нь Ц.Сандуй өөрөө энэ бичлэгийн талаар мэдээлэл хийгээд байхад яагаад хариуцлага тооцохгүй байна вэ. “Сайн ах”-ын дүү болохоор уу. Эсвэл үнэхээр “Сайн ах”-ын буян уу.  Энэ бол энгийн нэг ажлаас нь чөлөөлөөд, эсвэл “сайн ах”-ын буянаар ингэсгээд өнгөрөх зүйл биш. Төрийн эсрэг чиглэсэн, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээний ноцтой гэмт хэрэг. Мөн 60 тэрбумын асуудал нэг өдөр гэнэт гурван хүн суугаад ярьсан зүйл бас биш. Эл хэрэг 2014 оноос эхлэлтэй. Анх 60 тэрбумын асуудал хэрхэн эхэлсэн, өнөөдрийг хүртэл хэрхэн өрнөж ирсэн гээд тэд нарийн тооцолсон.  Олон жилийн өмнөөс тооцоолж, төлөвлөж ирсэн нь мэдээж. Өнөөдөр төрийн албыг наймаалцаж байгаа энэ хүмүүс ирээдүйд юу тооцоолж, төлөвлөсөн байгааг бид мэдэхгүй. Таахад ч бэрх. Гэхдээ сайн зүйл гэдэг нь юу л бол. Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй “Сайн ах”-тай. Харин Монгол Улс төртэй, хуультай, хууль хяналтын байгууллагатай, сайн мууг, сайхан муухайг ялгадаг мэргэн ард иргэдтэй улс гэдгийг “сайн ах”, “сайн дүү” нар нэг л ойлгохгүй байна уу даа.

Д.Болор.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Энхбаяр
МАН одоо зарим хүнээр туг тахих болж дэээ Сандуй Загджав Батэнх мэтийн хүн хогуудаар
2017/07/25 202.179.24.171
ЗОЧИН
Бичлэг бол эвлүүлэг гэдэг нь тодорхой. Түүнтэй маргах юм байхгүй. Гэхдээ ийм бохир зүйлтэй удаа дараа холбогдож, намын нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлж байгаагийн хувьд САНДУЙ ОГЦРОХ ЁСТОЙ.
2017/07/25 66.181.183.88
зочин
ямбыг нь эдэлсэн бол ялыг нь үүрэх учиртай
2017/07/25 103.212.116.92
бөгс долоодог нь үнэн ш дээ
сайндаа биш хүний бөгс долоож амьдарч байгаа жижигхэн гар байхгүй юу даа
2017/07/25 43.242.242.52
Иргэн
Ах дүү хоёулаа энэ хэрэгт холөоотой юу?!?! Үүнийг хуулийнхан шхлгах байх даа ?! Одоо яана аа?!!!
2017/07/25 66.181.189.140