- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11:30 цагаас С.Баярыг эргүүлэн татах асуудлаар 7-р сарын 1-ний хохирогчдийн ар гэрийнхний төлөөлөл мэдээлэл хийнэ.
- Монголбанкнаас сар бүр зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн бага хурал 14:00 цагт Монголбанкны байранд болно.
- 11:30 цагт эрчим хүчний зохицуулах хорооны дарга УИХ-ын гишүүн асан А.Телеханд албан шаардлага хүргүүлнэ.
- "Сонсголын бэрхшээлтэй иргэдийн зуны Олимпын XXIII наадам"-д амжилттай оролцсон баг тамирчдийн эхний хэсэг өглөө 10:05 Туркийн онгоцоор эх орондоо газардана.
- 12:00 цагт нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд "Цэцэрлэгийн онлайн бүртгэл"-ийн талаар нийслэлийн Мэдээллийн технологийн газар болон нийслэлийн Боловсролын газраас мэдээлэл хийнэ.
7-р сарын 1-ний хохирогчдийн ар гэрийнхний төлөөлөл мэдээлэл
2017-07-25 09:34:07