Малчид, иргэдийн анхааралд:
Өнөө, маргаашдаа төв, зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай бороо орох тул гэнэтийн үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2017 оны 07 дугаар сарын 26-наас 07 дугаар сарын 30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
26-нд нутгийн зүүн хэсгээр бороо, 27-28-нд нутгийн хойд хэсгээр, 29-нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 26-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүснэ. Бусад хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 21-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.