8o
Улаанбаатар хот
mobile menu

Усанд осолдсон иргэнийг эрэн хайж байна

2017-07-25 13:10:00

Үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Энэ сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум, Шар-Ус багийн “Хоёрын гарам” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 20 км-т/ Орхон голын усанд Орхон аймгийн харъяат Ч /17 настай, эмэгтэй/ осолдсон тухай дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагыг 07.23-ны өдрийн 18:57 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэй, ар гэрийн 7 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл