8o
Улаанбаатар хот
mobile menu

Шадар сайдыг тагнаж байсан этгээдүүдийг баривчилжээ

2017-07-25 14:26:00

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш улс төрийн сэдвүүд нэлээд өрнөж эхэлсэн. Үүнээс МАН-ын дотоод асуудал хамгийн хурцаар яригдаж байгаа. Тодруулбал, тус намын нэр бүхий хүмүүст хариуцлага тооцох асуудал сөхөгдсөн. Мөн өнгөрсөн 7 хоногт МАН-ын дарга М.Энхболд  ирэх аравдугаар сард болох намын Бага хурлын товыг зарлаж, хэд хэдэн хэлэлцэх асуудал оруулж ирсэн. Үүний дотор намын удирдлагыг солих асуудал тусгагдсан байсан.

МАН-ын дараагийн дарга хэн бэ. Энэ асуултанд хариулт авах сонирхолтой иргэд төдийгүй намын гишүүд ч байна. Үүнтэй зэрэгцэн МАН-ын дараагийн даргад УИХ-ын дэд дарга, гишүүн Ц.Нямдорж, Шадар сайд У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын Ч.Хүрэлбаатар гэх нэр бүхий хүмүүс яригдаж эхлээд байгаа билээ. Эдгээр хүмүүсээс тус намын даргад нэр нь яригдаж буй У.Хүрэлсүхийг сүүлийг үед тагнаж чагнах болж 3-5 залуу байнга дагах болсон аж. Энэ талаар олон нийтийн мэдээллийг хэрэгслээр нэг бус удаа гарсан юм. Улмаар хууль хүчний байгууллагынхан энэхүү мэдээллийн дагуу шалгаж У.Хүрэлсүхийг дагаад байгаа хүмүүс өмнө нь хүчний байгууллагад ажиллаж байсан, хамгаалалтын компанид харъяалагддаг болохыг олж тогтоосон байна. 

Зарим нэг баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар эдгээр залуус нь МАН-ын хамгаалалтыг хариуцдаг толгой компанийн харъяаныхан гэнэ. Мөн эдгээр залуусын зарим нь "Шадар сайд У.Хүрэлсүхийг өдөж хоргоон, зодоон үүсгүүлэх зорилготой байсан" хэмээн мэдүүлсэн байна.  Хамгаалалтын компанид ажилладаг залуус Шадар сайд У.Хүрэлсүхийг үнэхээр өдөж "хүч" үзэхийг хүсэв үү. Эсвэл өөр шалтгаан байсан уу гэдгийг  шалгадаг хүмүүс нь шалгаж тогтоох биз. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Erenhkiilegch BATTULGA hkend hkariyalagdahk be, dandaa duraaraa teneg tomilgoo hkiij bna Hkeruul , mataas 2 s eer ajil hkiigeechee Battulga AN
2017/08/06 66.181.187.83
Зочин
Ерөнхийлөгч ганцхан АН-ын өмнөөс ажиллаж, хэрүүл тэмцэлд гал нэмж эхэллээ. Зи овогт, Баасан, Оюунгэрэл эгч нарын дохиур болох юм бол баларна даа
2017/07/26 103.229.120.192
зочин
Ажил хийх царай ч алга аа. МАНАН-г ерөнхийлөгч, ИХ, засгийн газартай нь татан буулгаад эх орноо гэсэн мэдлэг боловсролтой залуусыг гаргахсан
2017/07/26 103.229.120.192
Mongol
Hurtsiig hurdan solioch ee.AN judichin Battulgin hiij bgaa ajil sh dee
2017/07/26 202.9.43.199
дорж
намуудыг хурдан тараа ерөнхийлөгчөө нэг нэгээ алаад тангараг тасраад улсаа будаа болголоо
2017/07/25 91.98.248.136
Ттттт
За нөхөд минь үнэн мөнийг л бичээрэй.
2017/07/25 139.5.217.33
Ppppppppp
Erdenebat gene manag Hun erinhii said hiij chadahgui maanag Hun uu Dee bas namiin darga gene uu
2017/07/25 103.26.193.237
Бичка
Хүрэлсүх чинь МАН ын шадар сайд юм уу монгол улсын шадар сайд юм уу хэрэв монгол улсын шадар сайд юм бол засаг төрийг маань дэндүү доош нь хийж байна шүү захын залуус сайдад халдах гээд юу болж байн
2017/07/25 202.21.113.180
Жамбаа
Ийм юм бичиж байх ч гэж АН ын нөхдүүд намаа сүйрүүлсэн одоо эдний намыг оролдож эхэллээ
2017/07/25 103.57.92.172
hen negen
Yamar aimaar yum be ene MAN-iihan
2017/07/25 66.181.184.183
иргэн
юун сүртэй юм бэ. хүрэлсүхээр хэн яах юм бэ. худлаа нэр сүрээ өргөж албан тушаалд хүрэх гэж өөрөө найруулж нийтэд мэдээлсэн жүжиг. ийм их дурласан танхай хүнд намыг өгч болохгүй шүү
2017/07/25 66.181.184.107
Зочин
За битгий нам худлаа мэдээлэлээр хагалах гээд бай. Намын дарга болох хvнээ ярилцаж бгаад л тавина
2017/07/25 203.91.117.8
  • Recent
  • Most Read
  • Most Comment