8o
Улаанбаатар хот
mobile menu

Цэцэрлэгийн даац хэтэрсэн тохиолдолд сугалаа явагдана

2017-07-25 14:50:42

“Цэцэрлэгийн онлайн бүртгэл”-ийн талаар нийслэлийн Мэдээллийн технологийн газар болон Нийслэлийн Боловсролын газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. Цэцэрлэгийн цахим бүртгэл  Долдугаар сарын 25-ны өдрийн 00:00 цагаас хойш цэцэрлэгийн цахим бүртгэлд нийтдээ 5374 хүүхэд амжилттай бүртгэгдсэн байна. Нийслэлийн хэмжээнд энэ жил цэцэрлэгт шинээр элсэх 35 000 гаруй хүүхэд байгаагаас 12 000 хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжтой байгаа аж.

Мөн иргэд цахим бүртгэл, цахим элсэлт гэсэн хоёр тусдаа зүйл байгааг анхаарах хэрэгтэйг энэ үеэр онцолсон байна. Цэцэрлэгт шинээр элсэх буюу энэ жил 2 нас хүрч байгаа хүүхэд багачуудыг цахим элсэлтэнд хамруулах бол бүртгэгдэж, хүмүүжиж байсан цэцэрлэгтээ намраас анги дэвшин суралцах хүүхдүүд цахим бүртгэлд хамрагдах юм байна.

Харин өмнөх хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдсан болон тухайн цэцэрлэг 3-5 насны хүүхдийг шинээр элсүүлэн авах бол бүртгэлийг 2017 оны наймдугаар сарын 21-24-ний өдрүүдэд уламжлалт аргаар зохион байгуулах юм байна. Хэрвээ тухайн цэцэрлэгийн даац хэтэрсэн тохиолдолд сугалаа явагдана. Сугалааг санамсаргүй аргаар зохион байгуулна. Сугалааны үнэн зөв, ил тод явагдах эсэхийг Кибер аюулгүй байдлын газар, ТЕГ-аас тухайн үед нь шалгах юм байна.  

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment