8o
Улаанбаатар хот
mobile menu

Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тоо 2 дахин буурчээ

2017-07-25 16:33:30

Монгол Улсын шүүхийн энэ оны эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцуулж байна.

Шүүхээр шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн тоо 43.3 хувиар, ял шийтгүүлэгчдийн тоо 39 хувиар өсчээ

Энэ оны хагас жилийн байдлаар нийт 3778 эрүүгийн хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэж, нийт 4130 хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл ногдуулжээ. Анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 43.3 хувиар, ял шийтгүүлэгчдийн тоо 39 хувиар тус тус өссөн байна. Гэмт хэргийн улмаас нийтдээ 37 тэрбум 870 сая 112 мянга 414 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирч, 301 хүний амь хохирч, 1578 хүний биед гэмтэл учирчээ.

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас амь насаа алдсан эмэгтэйчүүдийн тоо 66.7 хувь, амь хохирсон хүүхдийн тоо 50 хувиар буурсан байна

Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргийн хувьд:

  •     ойн тухай хууль тогтоомж зөрчих гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 2 хэргээр буюу 7.4 хувиар,
  •     хүнийг санаатай алах гэмт хэрэг 13 хэргээр буюу 14.3 хувиар,
  •     тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 39 хэргээр буюу 14.9 хувиар,
  •     хүчиндэх гэмт хэрэг 13 хэргээр буюу 15.5 хувиар, танхайрах гэмт хэрэг 85 хэргээр буюу 31.4 хувиар,
  •     бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг 52 хэргээр буюу 41.6 хувиар,
  •     бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг 214 хэргээр буюу 41.8 хувиар,
  •     бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг 33 хэргээр буюу 47.1 хувиар,
  •     мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах гэмт хэрэг 20 хэргээр буюу 64.5 хувиар тус тус өссөн байна.

Ял шийтгүүлсэн эмэгтэйчүүдийн тоог өмнөх оны мөн үеийн байдалтай харьцуулахад 158 хүн буюу 65.3 хувиар, насанд хүрээгүй этгээдийн тоо 91 хүн буюу 59.5 хувиар, гэмт хэрэг давтан үйлдэж ял шийтгүүлсэн хүн 83 хүн буюу 48 хувиар, гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн 294 хүн буюу 43.3 хувиар, урьд ял шийтгүүлсэн 229 хүн буюу 37 хувиар, согтуугаар гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн 175 хүн буюу 22.1 хувиар тус тус өсчээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл