8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Хакүхо түүхэн амжилт өвөртлөн эх орондоо ирж, Цэцэрлэгийн цахим бүртгэл эхэлсэн өдөр

2017-07-25 18:40:00

Гэгээн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн шинэхэн өдөр өнгөрч байна. Гишгэсэн мөрөө эргэж нэг хар. Ухамсараа алдсан тохиол бүрээ тунгаа. Гутлын улныхаа хээг биш, хvн болж тереед хийж бvтээснээ, хэрхэн амьдарсанаа эргэж хар. Нигүүлсэнгүй байж чадаагүй хором бүрээ сэхээр. Сайн сайхан амжилт бүтээлээ ч тэмдэглэ. Өглөө босохоос орой унтах хүртэлх байр байцаа нэхэн санахдаа саарт нь гутарч, сайнд нь сагсуурах хэрэггүй. Учир нь маргааш таныг нэгэн шинэ өдөр угтах болно. Өглөө бүрийг шинэ өдөр, шинэ боломж хэмээн талархан угтаарай. Нийгэм улс төрийн амьдралд халуун сэдвүүд өрнөсөн энэ өдрийн үйл явдлыг тоймлон хүргэдэг  “Монголын нэг өдөр” тойм булангаа ийнхүү  хүргэж байна. 

“Сайн ах”-ын буянаар дүү Ц.Сандуй хариуцлагаас мултарсаар ирсэн үү

Би нэг зүйлийг олон талаас нь бодож үзлээ. Яагаав нөгөө алдартай 60 тэрбум бичлэгт нэр, зүс холбогдоод байгаа МАН-ын хорооны дарга Ц.Сандуйд тооцох хариуцлагын асуудал. Ц.Сандуй суудлаа өгөх үү, суудалтайгаа үлдэх үү. Эсвэл хариуцлага тооцох уу, хариуцлагаас мултрах уу. Бичлэг дээрээс харахад бол хариуцлага тооцох энүүхэнд юм шиг. Зүгээр ч нэг ажлаас нь чөлөөлөх ч багадана гэж бодогдоно. Эсвэл энэ хэрэг ингэс, тэгсхийгээд намдах болов уу гэсэн бодол ч төрөх юм. За шууд хэлчий “Сайн ах”-ын буянаар дүү Ц.Сандуй хариуцлагаас өнөөдрийг хүртэл мултарсаар ирсэн үү.

-Ц.Сандуй нэг амаар хоёр өөр зүйл яриад ч байх шиг-

60 тэрбумын бичлэг цацагдаад байхад нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй өөрөө мэдэээлэл хийж бичлэг алдагдсан,  хэргийг хууль хяналтын байгууллагаар шалгуулна” гэсэн юм ярьсан. Бичлэгийг энд дарж үзнэ үү.  Энэ бичлэгээс харахад Ц.Сандуй 60 тэрбумын бичлэгээ хүлээн зөвшөөрсөн. Энд нэг хачирхалтай зүйл бас байна. Тодруулбал өнгөрөгч 2016 оны долдугаар сарын 6-ны өдөр НИТХ-ын анхдугаар хуралдааны үеэр төлөөлөгчид Ц.Сандуйгаас 60 тэрбум төгрөгийн асуудлаар  тодорхой тайлбар хүссэн юм. Ц.Сандуй тухайн үед  “60 тэрбум төгрөгийн тухайд энэ бол сонгуулийн үеэр гарсан эвлүүлэг. Энэ бичлэг эвлүүлэг гэдэг нь тодорхой болж байгаа. Тийм учраас хуулийн байгууллага үнэн зөв шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна. Хуулийн байгууллагын гаргасан шийдвэрийг хүндэтгэж, хариуцлага хүлээхэд бэлэн” гэж хэлээд амжсан юм. Учир нь Ц.Сандуйг тухайн үед МАН-ын Удирдах зөвлөлөөс НИТХ-ын даргад нэрийг нь дэвшүүлээд байсан юм. Үүнээс харахад эрхэм Ц.Сандуй албан тушаалын төлөө худлаа ярьсан болж таарав. Нөгөө талаасаа нэг амаараа хоёр өөр зүйл яриад ч байх шиг. 

 Энэ бичлэг эвлүүлэг гэдэг нь тодорхой болж байгаа. Тийм учраас хуулийн байгууллага үнэн зөв шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна. Хуулийн байгууллагын гаргасан шийдвэрийг хүндэтгэж, хариуцлага хүлээхэд бэлэн” гэж хэлээд амжсан юм. Учир

60 тэрбумын асуудал нэг жил гаруй хугацаа өнгөрч дотоод, гадаадын хууль, шүүх, шинжилгээний байгууллага уг бичлэгийг эвлүүлэг биш, гэсэн дүгнэлт ч гарсан. Тодруулбал энэ сарын 4-ны өдөр УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, хуульч О.Алтангэрэл нар мэдээлэл хийж, МАН-ын дарга М.Энхболд, нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, А.Ганбаатар нарын 60 тэрбум болон төрийн албыг наймаалцах тухай ярьсан 90 минутын бичлэгийг эвлүүлэг биш гэдгийг АНУ-ын Нью-Йорк хотоос хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт ирснийг танилцуулсан. Энэхүү дүгнэлтэд “Долоон хуудас дүгнэлт ирсэн, шүүхийн шинжилгээний статустай, дууны инженер хүн шалгасан дүгнэлтээ ирүүлсэн. Энэ бичлэгт ямар, ямар хүн орсон талаар хэлээгүй. Зөвхөн эвлүүлэг байна уу, үгүй юу гэсэн ганцхан асуулт асуусан. Хариу нь ямар нэгэн хасалт хийгдээгүй, эвлүүлэг хийгдээгүй, нэг цагт, нэг орчинд хийгдсэн, бичлэг хийсэн төхөөрөмжөө хөдөлгөөгүй байна гэсэн дүгнэлтийг ирүүлсэн” гэж мэдэгдсэн.

“Сайн ах”-ын дүү болохоор уу. Эсвэл үнэхээр “Сайн ах”-ын буян уу.  Энэ бол энгийн нэг ажлаас нь чөлөөлөөд, эсвэл “сайн ах”-ын буянаар ингэсгээд өнгөрөх зүйл биш. Төрийн эсрэг чиглэсэн, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээний ноцтой гэмт хэрэг.

-Ц.Сандуй “Сайн ах”-тай. Харин Монгол Улс төртэй, хуультай-

Шинжээчид ийм тодорхой хариулт өгсөн, дээрээс нь Ц.Сандуй өөрөө энэ бичлэгийн талаар мэдээлэл хийгээд байхад яагаад хариуцлага тооцохгүй байна вэ. “Сайн ах”-ын дүү болохоор уу. Эсвэл үнэхээр “Сайн ах”-ын буян уу.  Энэ бол энгийн нэг ажлаас нь чөлөөлөөд, эсвэл “сайн ах”-ын буянаар ингэсгээд өнгөрөх зүйл биш. Төрийн эсрэг чиглэсэн, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээний ноцтой гэмт хэрэг. Мөн 60 тэрбумын асуудал нэг өдөр гэнэт гурван хүн суугаад ярьсан зүйл бас биш. Эл хэрэг 2014 оноос эхлэлтэй. Анх 60 тэрбумын асуудал хэрхэн эхэлсэн, өнөөдрийг хүртэл хэрхэн өрнөж ирсэн гээд тэд нарийн тооцолсон.  Олон жилийн өмнөөс тооцоолж, төлөвлөж ирсэн нь мэдээж. Өнөөдөр төрийн албыг наймаалцаж байгаа энэ хүмүүс ирээдүйд юу тооцоолж, төлөвлөсөн байгааг бид мэдэхгүй. Таахад ч бэрх. Гэхдээ сайн зүйл гэдэг нь юу л бол. Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй “Сайн ах”-тай. Харин Монгол Улс төртэй, хуультай, хууль хяналтын байгууллагатай, сайн мууг, сайхан муухайг ялгадаг мэргэн ард иргэдтэй улс гэдгийг “сайн ах”, “сайн дүү” нар нэг л ойлгохгүй байна уу даа.

Шадар сайдыг тагнаж байсан этгээдүүдийг баривчилжээ

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш улс төрийн сэдвүүд нэлээд өрнөж эхэлсэн. Үүнээс МАН-ын дотоод асуудал хамгийн хурцаар яригдаж байгаа. Тодруулбал, тус намын нэр бүхий хүмүүст хариуцлага тооцох асуудал сөхөгдсөн. Мөн өнгөрсөн 7 хоногт МАН-ын дарга М.Энхболд  ирэх аравдугаар сард болох намын Бага хурлын товыг зарлаж, хэд хэдэн хэлэлцэх асуудал оруулж ирсэн. Үүний дотор намын удирдлагыг солих асуудал тусгагдсан байсан.

МАН-ын дараагийн дарга хэн бэ. Энэ асуултанд хариулт авах сонирхолтой иргэд төдийгүй намын гишүүд ч байна. Үүнтэй зэрэгцэн МАН-ын дараагийн даргад УИХ-ын дэд дарга, гишүүн Ц.Нямдорж, Шадар сайд У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын Ч.Хүрэлбаатар гэх нэр бүхий хүмүүс яригдаж эхлээд байгаа билээ. Эдгээр хүмүүсээс тус намын даргад нэр нь яригдаж буй У.Хүрэлсүхийг сүүлийг үед тагнаж чагнах болж 3-5 залуу байнга дагах болсон аж. Энэ талаар олон нийтийн мэдээллийг хэрэгслээр нэг бус удаа гарсан юм. Улмаар хууль хүчний байгууллагынхан энэхүү мэдээллийн дагуу шалгаж У.Хүрэлсүхийг дагаад байгаа хүмүүс өмнө нь хүчний байгууллагад ажиллаж байсан, хамгаалалтын компанид харъяалагддаг болохыг олж тогтоосон байна. 

Зарим нэг баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар эдгээр залуус нь МАН-ын хамгаалалтыг хариуцдаг толгой компанийн харъяаныхан гэнэ. Мөн эдгээр залуусын зарим нь "Шадар сайд У.Хүрэлсүхийг өдөж хоргоон, зодоон үүсгүүлэх зорилготой байсан" хэмээн мэдүүлсэн байна.  Хамгаалалтын компанид ажилладаг залуус Шадар сайд У.Хүрэлсүхийг үнэхээр өдөж "хүч" үзэхийг хүсэв үү. Эсвэл өөр шалтгаан байсан уу гэдгийг  шалгадаг хүмүүс нь шалгаж тогтоох биз. 

Ерөнхийлөгч Х.Баттулгад Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг зөвлөн

Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөхүүп эхнээсээ нэр нь тодорч эхэлсэн байна. Тухайлбал Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, яруу найрагч Ц.Хулан, Баянзүрх дүүргийн засаг дарга асан Д.Пүрэвдаваа нар зөвлөн ажиллахаар болсон гэдгийг ойрын эх сурвалж онцолжээ. Мөн орон тооны бус зарим зөвлөхийг албан тушаалаас нь чөлөөлж, харин Догмидын Сосорбарам, Хашбаатарын Цагаанбаатар, Чулуунцэрэнгийн Отгочулуу, Ерөнхийлөгчийн Цэргийн бодлогын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Цэрэндэжидийн Бямбажав, Ерөнхийлөгчийн Дэд бүтцийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Баянжаргалын Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн ажиллуулахаар болсон юм. 

М.Даваажаргал: Миний хувьд 14 дэх өдрийн барилдаан хамгийн хүнд байлаа

Японы мэргэжлийн сүмо бөхийн дэвжээнд түүхэн амжилт үзүүлсэн Хакүхо М.Даваажаргал өчигдөр эх орондоо ирлээ. “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд 19:30 цагт буусан юм. Түүнийг гэр бүл, найз нөхөд, ах дүү  сумо сонирогчид угтан авсан юм. Онгоцноос буугаад тэр даруйдаа хэвлэлийнхэнтэй уулзалт хийжээ.Уулзалтын үеэр Хакухо М.Даваажаргал "Дээд зиндаанд Японы домогт аварга Чиёонофүжи, Монголчуудын хайртай озэки Кайо нарын дээд амжилтыг шинэчлэн ноён оргилд нь гарсны дараа эх орондоо ирсэндээ их баяртай байна. 

Миний хувьд 14 дэх өдрийн барилдаан хамгийн хүнд байлаа.   Учи нь нэг том давааны ард гарсан гэдэг утгаараа ханасан байсан. Гэхдээ 39 дэх түрүүгээ аваад эх орондоо харихын тулд өөрийгөө дайчлан дэвжээн дээр гарсан" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. 

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ихэнх нутгаар усархаг бороо орно

Өнөө шөнө зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай усархаг бороо орох тул гэнэтийн үер усны аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхааруулж байна.

Долдугаар сарын 25-ны 20 цагаас 26-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 20-25 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 19-24 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө зүүнээс секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө бүх нутгаар 19-24 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

Цэцэрлэгийн даац хэтэрсэн тохиолдолд сугалаа явагдана

“Цэцэрлэгийн онлайн бүртгэл”-ийн талаар нийслэлийн Мэдээллийн технологийн газар болон Нийслэлийн Боловсролын газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. Цэцэрлэгийн цахим бүртгэл  Долдугаар сарын 25-ны өдрийн 00:00 цагаас хойш цэцэрлэгийн цахим бүртгэлд нийтдээ 5374 хүүхэд амжилттай бүртгэгдсэн байна. Нийслэлийн хэмжээнд энэ жил цэцэрлэгт шинээр элсэх 35 000 гаруй хүүхэд байгаагаас 12 000 хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжтой байгаа аж.

Мөн иргэд цахим бүртгэл, цахим элсэлт гэсэн хоёр тусдаа зүйл байгааг анхаарах хэрэгтэйг энэ үеэр онцолсон байна. Цэцэрлэгт шинээр элсэх буюу энэ жил 2 нас хүрч байгаа хүүхэд багачуудыг цахим элсэлтэнд хамруулах бол бүртгэгдэж, хүмүүжиж байсан цэцэрлэгтээ намраас анги дэвшин суралцах хүүхдүүд цахим бүртгэлд хамрагдах юм байна.

Харин өмнөх хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдсан болон тухайн цэцэрлэг 3-5 насны хүүхдийг шинээр элсүүлэн авах бол бүртгэлийг 2017 оны наймдугаар сарын 21-24-ний өдрүүдэд уламжлалт аргаар зохион байгуулах юм байна. Хэрвээ тухайн цэцэрлэгийн даац хэтэрсэн тохиолдолд сугалаа явагдана. Сугалааг санамсаргүй аргаар зохион байгуулна. Сугалааны үнэн зөв, ил тод явагдах эсэхийг Кибер аюулгүй байдлын газар, ТЕГ-аас тухайн үед нь шалгах юм байна.  

 Г.Баасан: Ерөнхийлөгчид хууль хяналтын байгууллагын удирдлагуудыг шинэчлээч гэсэн хүсэлт гаргана

Монголын ахмадын холбооны тэргүүн, Өмгөөлөгч Г.Баасан "М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарт хууль үйлчилдэггүй” сэдвээр өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж мэдээлэл өглөө. Мэдээллийн эхэнд МАН хууль хяналтын байгууллагыг атгачихсан байна. Би Доржзодов гэдэг хүнийг аль нэг улс төрийн намын гишүүнчлэлтэй эсэхийг тодруулж байгаа гэж мэдэгдсэн юм. Мөн Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн шинжээч 90 минутын бичлэгт үнэлэлтээ өгсөн. Прокурорын байгууллагад 90 минутын бичлэгийг шалгаж өгөөч гэж хүсэлтээ өгсөн байгаа. Монгол Улсын ерөнхийлөгчид хууль хяналтын байгууллагын удирдлагуудыг шинэчлээч гэсэн хүсэлт гаргахаар бэлтгэж байгаагаа энэ үеэр онцоллоо.  

Улмаар 90 минутын бичлэгийг шинжилгээний байгууллагаар тогтоолгохыг хүсч байна. М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарт эрүү үүсгэж, баривчилж шалгахыг шаардаж байна гэдгээ дурдсан юм. 

Мөндрийн улмаас үүссэн хохирлын хэмжээг эцэслэн тогтоогоогүй байна

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хутагт багийн нутгаар өчигдөр буюу 2017 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн 17:58 цагаас 18:10 цагийн хооронд салхины хурд 28 м/с хүрч ширүүсэн, аадар бороо, 2.5-4.0 см-ийн голчтой  мөндөр орж байгалийн гамшигт үзэгдэл боллоо.

Энэхүү гамшигт үзэгдлийн үеэр хоёр хүүхэд мөндөрт цохиулж хөнгөн гэмтэн эмнэлгийн тусламж авсан. Одоогоор биеийн байдал нь хэвийн байна.

Мөн 20 айл өрхийн гэр нурж, 10 аж ахуйн нэгж, байгууллагын барилгын цонх хагарч, 64 байшингийн дээвэр мөндөрт цохигдон цөмөрч, салхинд хийссэн. 149 автомашины салхины шил, гэрлэн дохио хагарч, автомашины төмөр хийц мөндөрт цохигдон хонхойж, цахилгаан дамжуулах 0.4 кВт-ын 10 шон унасны улмаас 610 орчим айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын 2100 гаруй хэрэглэгчийн цахилгаан тасарч, үр тариа, төмс хүнсний ногоо тариалсан 300 орчим га талбай мөндөрт цохигдсон гэсэн урьдчилсан мэдээлэл ирүүлээд байна.

Үүссэн нөхцөл байдалтай танилцах, сэргээн босгох ажиллагааг шуурхай зохион байгуулах зорилгоор тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Д.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг тухайн суманд ажиллаж байна.

Дээрх гамшгийн улмаас учирсан хохирлын хэмжээг эцэслэн тогтоогоогүй байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Өөнтөгч
Сэтгүүлчид минь мэргэжлийн мэдлэгээ дээшлүүлж мэддэг хүнээс сайн асууж юмаа бичээч. Та нарын бичсэнийг мэдэхгүй хүн уншаад тийм гэж бодно. 0,4 квт-ын шугам гэж байдаггүй юм. Квт, кв хоёр чинь ялгаатай
2017/07/25 135.23.229.11
  • Recent
  • Most Read
  • Most Comment