8o
Улаанбаатар хот
mobile menu

60 тэрбумын бичлэгт Эрүүгийн хуулийн тусгай зүйл заалт нээж шалгахаар болжээ

2017-07-26 08:13:00

​Улсын Ерөнхий прокурорын газраас иргэн Г.Доржзодовын өмгөөлөгч Г.Баасангийн тус прокурорын газарт гаргасан гомдлын дагуу Нийслэлийн прокурорын газраас "60 тэрбум”-ын бичлэгтэй холбогдуулан хянан шийдвэрлэсэн Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан материалыг хянаж үзээд Эрүүгийн хэрэг үүсгэхийг татгалзсан тогтоолыг хүчингүй болгожээ.

Улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, хэрэг бүртгэлт явуулахыг Авлигатай тэмцэх газарт даалгасан байна.

Уг хэрэгт Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн Ерөнхий газар, Тагнуулын Ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг томилон шалгуулахаар шийдвэрлэж, хамтарсан ажлын хэсэг томилсон тогтоол гаргаж, мөрдөн шалгах байгууллагуудад хүргүүлжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
naidvar
tolgoilogchtoi ni ehleed tulj ajil tulgaa
2017/07/26 66.181.160.3
болд
СЭТГЭЛГҮЙ АЖЛАА МЭДДЭГГҮЙ ДАРГЫН СОЛИОРОЙ . ТЭГЭХГҮЙ БОЛ ИЛРЭХГҮЙ ШҮҮ
2017/07/26 182.160.32.202
Зочин
Эрх зүйн боломж нь ингээд болдог байж. Энхжаргал хурандааг өөрчлөхгүйгээр хэд шалгаад ч өөр үр дүн гарахгүй байхоо. Эхлээд АТГ-ийн даргыг солих эрх зүйн үндэслэлийг судлах хэрэгтэй байх
2017/07/26 103.194.176.101