Өчигдөр нийслэлд хүчтэй аадар бороо, мөндөр орсны улмаас Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалант тосгоны төвд үер буужээ.
Энэ үеэр сураггүй болсон бага насны нэг хүүхдийг олохоор нийслэлийн Аврах анги 105-ийн ээлжийн бүрэлдэхүүний эрэн хайх үйл ажиллагаа үргэлжилж байна.
Мөн 40 нас эмэгтэй, 4 настай эрэгтэй нар үерт өртөн нас барж, бага насны 4 хүүхэд бэртэж гэмтсэн байсныг эмнэлгийн байгууллагад хүргээд байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.