Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Хакүхо М.Даваажаргал түүхэн амжилт өвөртлөн эх орондоо ирсэн билээ. Тэрээр өчигдөр аав Хөдөлмөрийн баатар, Олимпийн мөнгөн медальт, Үндэсний бөхийн Дархан аварга, Гавьяат тамирчин Ж.Мөнхбат, ээж Тамирын хамтаар Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхсан байна. Дээд зиндааны 39 дэх түрүүгээ авч, өөрийн амжилтыг улам ахиулсан түүнд Ерөнхийлөгч Х.Баттулга баяр хүргэж цаашид үргэлжлүүлэн амжилт гаргахыг хүсчээ.
Хакухо М.Даваажаргал Ерөнхийлөгчид бараалхжээ
2017-07-26 08:41:00