- Өнөр бүл хүүхдийн багш, ажилтан, хүүхдүүд хамтран 10.00 цагаас “ӨГЬЕ, ТУСАЛЬЯ, ЦЭВЭРЛЭЕ” аяны хүрээнд гал түймэр асахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Туул голын сав газрыг цэвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулна.
- Түймэртэй үед Засгийн газраас уул уурхайн компаниудаас дэмжлэг хүсэхийг санал болгосны дагуу БОАЖЯ-наас Оюутолгой ХХК-иас тусламж хүссэн. Энэ дагуу тус компаниас гал унтраахад дэмжлэг болохуйц том оврын техник төхөөрөмжийг БОАЖЯ-аар дамжуулан хэрэгтэй хүмүүст нь олгох шийдвэрийг гаргасан байна. Энэхүү үйл ажиллагаа 11.00 цагт Сүхбаатарын талбайд болно.
- Монголын Скаутын холбоо Ази Номхон Далайн бүсийн Жембори хэмээх Скаут хүүхдүүдийн майхант Чуулга-Зусланг 2017 оны 7-р сарын 27-ноос эхлэн 7 хоногийн турш Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт зохион байгуулах гэж байна.
Өнөөдөр болох үйл явдлын тойм
2017-07-26 09:17:00