Өчигдөр орой буюу 2016.01.07 ний орой 22 цагт нэгэн настаныг хэсэг залуучууд дээрэмдсэн хэргийн талаар бид мэдээлсэн. Тэдний нэг нь эхэлж орж ирсэн бөгөөд гараад гурвуулаа болж ирэн ийнхүү дээрэмдсэн нь бичлэгт үлджээ. Дээрэмдүүлсэн эмээгийн бие тааруухан байгаа бөгөөд “Гэмтэл согог судлалын төвд хэвтэн эмчлүүлж байгаа” гэх мэдээллийг ар гэрийнхэн нь өгч байна. Тэд эмээг цахилгаан шат руу ороход нь гацааж байгаад шатны уруу чирэн гар, хөлийг хугалсан юм. Тэгвэл Цагдаагийн Ерөнхий газрынхан тус гэмт этгээдүүдийг дөнгөж сая баривчилжээ. Энэ талаар Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү "Настай эмэгтэйг орцонд нь дээрэмдсэн этгээдүүдийг БГД ЦХ алба хаагчид дөнгөж сая (24 цагийн дотор) илрүүдэн баривчилсан байна" хэмээн жиргэжээ.
Эмээг дээрэмдсэн этгээдүүд баривчлагдлаа
2016-01-09 04:44:00