8o
Улаанбаатар хот
mobile menu

Дундговь аймгийн Өлзий суманд ЦЭЦЭГ өвчин гарч хорио тогтоожээ

2017-07-26 11:34:00

Энэ сарын 25-ны өдрөөс эхлэн Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг Баруун булагийн Төмөр аягат хэмээх газар малын гоц халдварт цэцэг өвчний голомт үүсч, тус сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэмд шилжжээ.

Тус аймгийн малчин Ч- ийн 60 гаруй хонинд цэцэг өвчний шинж тэмдэг илэрснийг өнгөрөгч баасан гаригт сумын малын эмч дээж авч Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабортори руу явуулсан байна. Уг шинжилгээгээр цэцэг өвчин мөн болох нь батлагдсан тул ийнхүү 21 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоожээ.

Хорио цээрийн голомтын бүсийг таван км- ийн тойрогт тогтоож, сумын Онцгой комисс хяналтын хэсэг ажиллуулж байгаа аж. Тус голомтын бүсэд аймгийн ОБХ, МХГ, Мал эмнэлэгийн хэлтсийн хамтарсан 16 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж, өвчилсөн 71 хонийг устгасан байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment