Дэлгэр сайхан наадсан монгол түмэн найр, наадмаа өндөрлүүлж намрын ажилдаа ханцуй шамлан ороод байгаа билээ. Тэгвэл энэ өдрүүдэд зарим нэг нэр бүхий төрийн өндөр албан тушаалтан амралтаа өндөрлүүлж нийслэлд ирсэн ч ажлаа хийх сонирхолгүй байгаа бололтой.
Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газар ээлжит хуралдааныг зарлан хуралдуулдаг. Харин өнөөдөр Засаг хуралдсангүй. Учир нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн 7 хоногт Буйр нуурт амраад өнөөдөр нийслэлд ирсэн сураг дуулдана. Ерөнхий сайдын амралт дуусаагүй болохоор Засаг хуралдсангүй юу эсвэл эрхэм сайд амралтын горимоосоо гарах дургүй байна уу. Нөгөө талаас хараад үзэхэд Засаг хуралдах шаардлагагүй гарч ирээгүй болохоор Ерөнхий сайд амарч байна уу.
Өнөөдөр Засаг хуралдах онц шаардлага гараагүй ч төрийн тогтсон ажлыг цаг тухай бүрт нь явуулж байвал сайнсан. Хатуухан хэлэхэд муу ажиллаж байгаа гэдэг үнэлгээ авсан Засгийн газар ядаж тогтсон цагтаа хуралдаж байвал зүгээр санагдана.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат шаардлагатай тохиолдол Засгийн газар ээлжит бус хуралдаан зарлан хуралдуулах эрхтэй. Өнөөдөр Засаг хуралдах онц шаардлага гараагүй ч төрийн тогтсон ажлыг цаг тухай бүрт нь явуулж байвал сайнсан. Хатуухан хэлэхэд муу ажиллаж байгаа гэдэг үнэлгээ авсан Засгийн газар ядаж тогтсон цагтаа хуралдаж байвал зүгээр санагдана.
Ямартай ч намар, өвлийн ид ажил хаалганы цаана ирээд байгааг эрхэм ЕРӨНХИЙ САЙД мэдэж байгаа болов уу.