8o
Улаанбаатар хот
mobile menu

Элчин сайд З.Батбаярыг эргүүлэн татах зарлигийг хүчингүй болгожээ

2017-07-26 14:00:00

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндсэн хуулийн гучин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Ерөнхийлөгчийн зарлиг хуульд нийцээгүй бол Ерөнхийлөгч өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно” гэж заасныг баримтлан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 176 дугаар зарлигийг хүчингүй болгожээ. Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зэнээмядарын Батбаярыг эгүүлэн татахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах” тухай заалтыг баримтлаагүй нь хуульд нийцээгүй тул энэхүү зарлигийг хүчингүй болголоо.

Уг зарлигийг хүчингүй болгосноор Зэнээмядарын Батбаяр нь Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын албан үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Гомбын Батнасан
Хууль зөрчсөн зарлигийг хүчингүй болгосоноороо буруутан болох уу? Баяр, Энхсайхан нарыг УИХ-тай зөвшилчихгүй эргүүлэн татвал зөв болох уу?
2017/08/01 202.179.31.86
Зочин
Хулгайч Бөхөөр ерөнхийлөгч тавьдаг гүэ мөн харалган ард түмэн шүү.
2017/07/27 202.70.33.242
өргүй монгол
муу тэнэг бөх төр үймүүлээд эхэллээ. удахгүй ээ удахгүй
2017/07/26 202.131.227.234