"Хааны эрэлд-2017" энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль амжилттай үргэлжилж байна. Сургуулийн хүрээнд орон орны дайчдын соёлын өдөрлөг болдог уламжлалтай. Өчигдөр БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн цэргийн алба хаагчдын соёлын өдөрлөг болсон бөгөөд тэд үндэсний бүжиг, дууг сонирхуулахын зэрэгцээ "Улаанбаатарын үдэш" дууг үзэгч олноо толилуулсан нь олны анхаарлыг татжээ.
"Хааны эрэлд-2017" соёлын өдрүүд эхэллээ
2017-07-26 14:33:12