8o
Улаанбаатар хот
mobile menu

Бага зэргийн цас орж, явган шуурга шуурна

2016-01-09 21:22:00

Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ :

10-нд баруун зүгийн нутгаар, 11-нд нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна.

 

2016 оны 01 дүгээр сарын 08-ны 20 цагаас 01 дүгээр сарын 09-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн, өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 25-30 градус, Увс нуурын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 29-34 градус, өдөртөө 20-25 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хангайн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгороор шөнөдөө 36-41 градус, өдөртөө 26-31 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Хэрлэн голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 29-31 градус, өдөртөө 18-20  градус хүйтэн байна.

 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 31-33 градус, бусад хэсгээр 27-29 градус, өдөртөө 16-18 градус хүйтэн байна.

 

 2016 оны 01 дүгээр сарын 10-наас 01 дүгээр сарын 14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:    

10-нд баруун зүгийн нутгаар, 11-нд баруун зүгийн нутаг, говийн нутгийн баруун хэсгээр, 13-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 12-нд зүүн зүгийн нутгаар, 13-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр шөнөдөө 39-44 градус, өдөртөө 27-32 градус, Увс нуурын хотгор болон Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Twiggy
Normally I'm against killing but this article slerthgeuad my ignorance. http://vddhjgvrcl.com [url=http://bkmuhfwdui.com]bkmuhfwdui[/url] [link=http://ootvwaa.com]ootvwaa[/link]
2016/04/21 103.17.108.42
Tessa
I think you hit a <a href="http://tufslqqc.com">bulysele</a> there fellas!
2016/04/21 103.17.108.42
Marsue
Help, I've been informed and I can't become igntnaro. http://polnoq.com [url=http://djjytptw.com]djjytptw[/url] [link=http://gtbyps.com]gtbyps[/link]
2016/04/20 103.17.108.42
Marsue
Help, I've been informed and I can't become igntnaro. http://polnoq.com [url=http://djjytptw.com]djjytptw[/url] [link=http://gtbyps.com]gtbyps[/link]
2016/04/20 103.17.108.42
Boston
Your post captures the issue <a href="http://sidqbr.com">peylcetfr!</a>
2016/04/20 103.17.108.42
Joyelle
It's great to read something that's both enjoyable and provides prtgmaaisdc solutions.
2016/04/19 103.17.108.42
Macco
Wow, this is in every reepsct what I needed to know.
2016/04/19 103.17.108.42