8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүдэр суманд гарсан түймрийг унтраажээ

2017-07-26 16:06:57

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн “Харанхуйн-Ам” гэдэг газар гарсан түймэрийг өчигдөр 20:45 цагт бүрэн унтрааж Байгаль орчны хяналтын улсын байцаагчид хүлээлгэн өгчээ. Түймэр Хүдэр сумаас зүүн зүгт 20 км-т гарсан бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, ОБЕГ-ын харъяа Аврах тусгай ангийн 19 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 19 алба хаагч, орон нутгийн 54 иргэн, нийт 94 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраажээ.

Одоогоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн “Эрээн дэв”, “Хуст”, “Тайлч”, “Ар матах-Уул” гэдэг газар гарсан түймрийг унтраахаар Онцгой байдлын алба хаагчид, орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл