8o
Улаанбаатар хот
mobile menu

Өрөөсгөл хүр эрвээхэйн идэвхжил ихэсчээ

2017-07-26 17:21:24

Нийслэлд хүр эрвэйхээн нүүдэл ихэсчээ. Эрвээхэйн нүүдэл зөвхөн эхэлж байгаа бөгөөд есдүгээр сар хүртэл үргэлжлэх юм байна. Нүүдлийн оргил үе нь наймдугаар сарын дунд 10 хоног байх гэнэ. Үүнээс хойш байгалийн аясаар эрвээхэй өндгөө гаргаж, огт үзэгдэхгүй болох аж.

Өрөөсгөл хүр эрвээхэй
Өрөөсгөл хүр эрвээхэйн эмэгчин нь биеэр том, цагаан шаргалдуу өнгөтэй, дээд далавчин дээрээ хар, шар бараан өнгүүд хосолсон долгиотсон хөндлөн зураастай. Эрэгчин эрвээхэй жижигхэн, шаргалдуу бор шаргал өнгөтэй, урд далавчин дээрэй олон өнгөөс бүрэлдсэн бараан хөндлөн судлуудтай. 8-р сарын дунд үеэс үй олноороо нисэн эвцэлдээнд орж 8-р сарын сүүлч 9-р сарын эхээр өндөгөө хад асга, байшин, гэрийн хана, туурга зэрэг нөмөр газар шахан тэндээ өвөлжинө.

Хор хөнөөл:

  •     Хүрэнцэрийн үе шатандаа 300 гаруй төрлийн мод, бут сөөгөөр хооллон хөнөөл учруулдаг навч шилмүүсний гол хөнөөлт шавжийн нэг юм.
  •     Ихээр цугласан үедээ нарийн тоосонцор үүсгэдэг учир амьсгалын замын болон харшлын гаралтай өвчин үүсгэх магадлалтай тул болгоомжлох


Урьдчилан сэргийлэлт:

  •     Идэвхитэй цагуудад нь тагт,цонхоо хаах
  •     Цонх, тагтандаа хамгаалалтын тор хийх
  •     Өндөг  шахах боломжтой газруудыг сайтар шалгаж байх
  •     Өндөглөсөн газруудыг  яаралтай устгах
  •     Нүцгэн гараараа биенд нь хүрэхгүй байх
  •     Шөнийн цагаар  хурц гэрэл асаахгүй байх

Бие гүйцсэн өрөөсгөл эрвээхэйг устгах

Модны навч, шимлүүсээр хооллох үе шатанд нь агаарын хөлөг ашиглан микробиологийн аргаар, бие гүйцсэн эрвээхэй үе шатанд нь феромонт болон гэрлэн урхи ашиглан тоо толгойн нягтшилтыг бууруулдаг.

Бие гүйцсэн эрвээхэйг устгах:

  •     Ажлын бээлий өмсөх
  •     Амны хаалт хэрэглэх
  •     Нүдний шил зүүх
  •     Эрвээхэй хийх сав
  •     Хүрз
  •     Ажлын хувцас өмсөх

Ихээр цугласан эрвээхэйг хүрзээр шуудайнд хийнэ. Шуудайлсан эрвээхэйг нүх ухаж эсвэл ухсан нүхэнд хийж шороо, чулуугаар булна. Булах нүхний хэмжээ нь устгах эрвээхэйн овор хэмжээнээс хамаарч харилцан адилгүй байх бөгөөд газрын гадаргаас 20-30см доор булсан байх ёстой.

Авгалдайг устгах арга

  •     Гэрийн туурга, байшингийн хананы завсар өндөгөө шахсан бол бие гүйцэхээс нь өмнө устгах хэрэгтэй.
  •     Бээлийтэй гар эсвэл төмөр, модоор авгалдайг хусч аваад шатаах хэрэгтэй.
  •     Угаалгын нунтагтай усаар угаах

Өрөөсгөл хүр эрвээхэйн өндөг
Хүрэнцэр бор саарал өнгөтэй бүх бие нь үсээр гучигдсан бөгөөд цээжин биеийн эхний 6 цагираг дээр хөх, бусад дээр нь тод улаан товгорууд байна. Өвөлжсөн өндөгнөөс хавар 5-р сард эхний хүрэнцэрүүд гарч ирэн аль залуу модны навч, нахиагаар хооллох бөгөөд олширсон жилдээ модонд нэгч навч, шилмүүс үлдээлгүй иддэг. Хүрэнцэр 40-50 хоногийн туршид амьдрах хугацаандаа эр хүрэнцэр 5 удаа, эм нь 6 удаа гуужин өснө.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл