Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 09.30 цагаас 20-р дүрийн Бакула Ринбүчи багшийг Арслант ширээнд залах ёслол Бэтүв хийдэд болно.
- 11.00 цагаас Монгол Ньюс мэдээллийн төвд "Элэг бүтэн Монгол хөтөлбөр"-ийг санаачлагч Оном сангаас 07.28-ны Дэлхийн хепатитын өдрийг угтан элэгний өвчлөл өндөртэй бүс нутгийн 65-аас дээш настай иргэдийг В, С вирүсийн илрүүлэх шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах тухай, мөн Элэг бүтэн Монгол хѳтѳлбѳрийн хэрэгжилтийн өнөөгийн байдлын талаар мэдээлийг хийнэ.
- "Сонсголын бэрхшээлтэй иргэдийн зуны Олимпын XXIII наадам"-д амжилттай оролцсон баг тамирчдийн эхний хэсэг өглөө 10:05 Туркийн онгоцоор эх орондоо газардана.
- ISO/TS “Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо—Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоонд аудит болон баталгаажуулалт хийдэг байгууллагад тавих шаардлага” стандартын сургалт 09.00-17.00 цагийн хооронд Улаанбаатар зочид буудлын 6 давхарт болно.
- 100 буудалт даамын “Дэлхийн цом”-ын тэмцээний сүүлийн тойргийн тоглолт өнөөдөр явагдаж, ялагчдаа тодруулна.
- Монголын Хэт авиан оношилгооны нийгэмлэг, Дэлхийн Хэт Авиан оношилгооны нийгэмлэгүүдийн холбооны Монгол дахь сургалтын төв (WFUMB COE) 5 дахь Олон улсын сургалтаа “Хэвлийн хөндий болон хөхний хэт авиа оношилгоо” сэдвээр долдугаар сарын 27-29-ний өдрүүдэд "Чингис хаан" зочид буудлын 3 давхарын хурлын танхимд зохион байгуулна.
- Нийслэлийн АН, МАН-ын бүлэгт 60-н тэрбумын асуудлаар шаардлага хүргүүлсэн. Үүний хариу Хангарьд ордны зүүн хаалган дээр 10.00 цагт гарна.
- 14.00 цагаас BLUE SKY зочид буудлын 3 давхрын TOPAZ танхимд МОНГОЛ, БНХАУ-ын бизнес уулзалт болно.