Завхан аймгийн Түдэвтэй сумын 90 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдааны үеэр 13 настай унаач хүү Л.Баасандорж мориноос унаж, тархины суурь ясны хугарал, няцрал оноштойгоор Түдэвтэй сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Хүүгийн бэртлээс шалгаалтан тус сумын эмнэлэгт цаашид эмчлүүлэх боломжгүй болсон учир түүнийг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нарын баг ''Блью скай'' компанийн онгоцоор тээвэрлэн энэ сарын 22-нд Улаанбаатар хотод ГССҮТ-д авчирсан. Хүү ирсэн өдрөө гавал тархины яаралтай мэс засалд орсон байна. Өнөөдрийн байдлаар хүүхдийн биеийн байдал сайжирч, эмийн эрчимт эмчилгээ хийлгэж байна.
Унаач хүүгийн биеийн байдал сайжирч байна
2017-07-27 10:14:02