Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн даваа гаригт буюу энэ сарын 24-ний өдөр Авлигатай тэмцэх газрын дарга тэргүүн комиссар Х.Энхжаргал, дэд дарга эрхэлсэн комиссар Ц.Нямдорж нарыг хүлээн авч уулзсан билээ. Ингэхдээ сүүлийн жил гаруй хугацаанд олон нийтийн анхаарлыг татаад байгаа “60 тэрбумын” асуудлыг шалгах явц удаашралтай байгааг шүүмжилж, уг асуудалд нухацтай хандахыг онцлон сануулсан. Мөн уг хэргийг шалгаж даруй хариу өгөхийг шаардсан .
Тэгвэл эл хэрэгт холбогдогдоод байгаа Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуйгаас байцаалт авч эхэлсэн байна. Тодруулбал хоёр хоногийн өмнөөс Ц.Сандуйгаас 60 тэрбумын хэрэгт холбогдуулан АТГ-аас байцаалт авч эхэлсэн талаар эх сурвалж онцоллоо.
Ийнхүү 60 тэрбумын хэрэгт холбогдсон хүмүүсээс АТГ байцаалт авч эхлээд байгаа аж.