Өнгөрсөн зургадугаар сарын 12-ны өдөр Н гэгч бүсгүй “Нэр бүхий УИХ-ын гишүүнд хүчиндүүллээ” хэмээн Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст гомдол гаргасан байна. Н бүсгүйн гомдлыг тус хэлтэсийн н.Түвшинжаргал гэх байцаагч шалгаж байсан ч удалгүй хошууч н.Батдэлгэр гэх байцаагч шалгаж эхэлсэн байна. Удалгүй энэ хэргийг УИх-ын игишүүн Д.Гантулга үйлдсэн гэсэн мэдээлэл ил болсон билээ.
Энэ хэргийг үйлдсэн гэгдэх УИХ-ын гишүүн Д.Гантулга талаар мэдээлэл хийгээд амжсан. Хэрэг гардаг өдөр хохирогчийн гэрт хоносон нь үнэн. Гэхдээ манайг гүтгэж байна" хэмээн тайлбар өгсөн. Харин хэргийг хохирогч бүсгүй нь эгч Саранзаяа удаа дараалан мэдээлэл хийж энэ хэргийн үнэн мөнийг олох хүртлээ туушдаа явна гэдгээ мэдэгдэж байсан.
Тэгвэл эл хэргийн талаар өнөөдөр мэдээлэл хийх аж. Тодруулбал мэдээллийг 11:00 АТГ-ын гадна хийх юм байна. Харин хэн мэдээлэл хийх нь тодорхойгүй бус байна. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр хохирогчийн эгч Саранзаяа гэсэн мэдээлэл одоогоор гараад байгаа юм.
Энэ талаар бид цаг тухай бүрт нь мэдээллэх болно.