-Д.Гантулга найзаараа дамжуулан тохиролцъё гэжээ-
УИХ-ын гишүүн Д.Гантулгад хүчиндүүлсэн хохирогч бүсгүй нь эгч Ч.Саранзаяа өмгөөлөгч М.Ичинноровын хамтаар АТГ-ын үүдэн мэдээлэл хийж байна. Тэрбээр УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгосон. Эд мөрийн баримт нотлох баримт устгасан байж болзошгүй, нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр ийнхүү өнөөдөр АТГ-т хандаж байгаагаа онцолсон юм. Учир нь энэ хэрэг 12-ны өдөр хэрэг үйлдэгсэн. Эд мөрийн баримт болох хохирогч бүсгүйн дотуур хувцас, ор хөнжлийн даавууг шалгуулахаар өгсөн. Шүүхийн шинжилгээгээр баримтаас эр бэлгийн эс гарсан гэсэн дүгнэлт хийсэн байгаа.
Эд мөрийн баримт нотлох баримт устгасан байж болзошгүй, нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр ийнхүү өнөөдөр АТГ-т хандаж байгаагаа онцолсон юм
Гэтэл шинжилгээний хариуны тэмдэглээн дэх эр бэлгийн эс илэрсэн гэсэн мэдээллийг арилгаж өөр мэдээлэл бичсэн байсан. Бид хохирогчийн даавуу болон дотуур хувцсыг өөр дээрээ авсан.Тэгэхээр шинжилгээний хариун дээр устгасан хэсгийн баримт нь бидэнд байгаа гэсэн үг. АТГ-аас үүнийг тогтоож өгөөч, эд мөрийн баримтыг устгасан хуурамчаар баримт бүрдүүлсэн энэ зохион байгуулалттай гэмт хэргийг шалгаж өгөөч гэж хүсэж байгаа аж.
Түүний хэлснээр дүү нь "энэ хэрэг баяр наадамтай холбоотойгоор шийдэгдэхгүй өнгөрөх нь гэж эгчдээ хэлж сэтгэлээр унаж, маш их хямарч байгааг хэлсэн байна. Удалгүй 2 удаа амиа хорлох гэж оролджээ.
Мөн түүний хэлснээр дүү нь "энэ хэрэг баяр наадамтай холбоотойгоор шийдэгдэхгүй өнгөрөх нь гэж эгчдээ хэлж сэтгэлээр унаж, маш их хямарч байгааг хэлсэн байна. Удалгүй 2 удаа амиа хорлох гэж оролджээ. Д.Гантулга гишүүн найзаараа дамжуулаад тохиролцъё гэж хэлсэн талаар хохирогчийн эгч Ч.Саранзаяа онцолсон юм.