8o
Улаанбаатар хот
mobile menu

Дэлхийн 50 гаруй улсын төлөөлөгч оролцох тээврийн салбарын уулзалт болно

2017-07-27 11:57:55

Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан НҮБ-ын Бүсийн хөгжлийн төвийн байгаль орчны хөтөлбөрийн зохицуулагч С.Р.С Мохади, Байгаль орчны судлаач, доктор Ганеш Раж Жоши нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” 11 дэх удаагийн форумыг Монгол Улсад зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах, Форумын сэдэв, хугацаа, салбар хуралдаануудын талаар санал солилцов.

“Юуны өмнө бид бүхний саналыг хүлээн авч “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” 11 дэх удаагийн форумыг Улаанбаатар хотноо зохион байгуулах болсонд талархснаа илэрхийлье. 2018 онд зохион байгуулагдах форумд 50 гаруй улсын төлөөлөгч оролцох төлөвлөгөөтэй байна. Ирэх 6 сард багтааж форумын бэлтгэл ажлыг хангаж, дуусгах болно. Ингэхдээ Монгол Улсын тээврийн салбарт болон бусад тулгамдаад байгаа асуудлуудыг тусгаж өгөх болно” хэмээн С.Р.С Мохади хэллээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Манай улсад тээврийн салбарын дэлхийн хэмжээний чухал уулзалт зохион байгуулагдах гэж байгаад таатай байна. Манай улс эрс тэс уур амьсгалтай. Үүнийгээ дагаад байгаль орчинд халтай нөхцөл байдал үүсдэг. Өвөл агаарын бохирдол, зун хөрсний бохирдол гээд тулгамдсан асуудлууд бий. Улирал хамаарахгүй агаарын бохирдолд нөлөөлдөг нэг хүчин зүйл бол тээврийн хэрэгсэл. Энэ форумыг Улаанбаатар хотод хийх нь маш их ач холбогдолтой гэж бодож байна. Бид форумын зохион байгуулалтад хамтран ажиллаж, тусалж, дэмжих болно” хэмээн хэллээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment