8o
Улаанбаатар хот
mobile menu

Газар чөлөөлөх ажил хийгдэж байна

2017-07-27 12:25:00

Нийслэлийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн 14-р хороонд "Түргэн тусламжийн төв" барихаар 2017 оны төсөвт тусгагдсан.

Түргэн тусламжийн төвийг тус дүүргийн 14 дүгээр хорооны гурван байршлаас сонгож, аль нэгт нь барихаар төлөвлөөд байсан. Дээрх байршлаас Хайлаастын 12 дугаар гудамжны 203, 204 тоот хоёр иргэний газрыг сонгон "Түргэн тусламжийн төв"-ийг барихаар эцэслэн шийдвэрлээд байгаа бөгөөд тухайн нэгж талбарт нөхөн олговрын үнэлгээ хийлгэж, иргэдтэй тохиролцон захирамжийн төсөлд хянагдаж байна.

Ингэснээр "Түргэн тусламжийн төв" баригдах газрыг бүрэн чөлөөлж, барилгын ажил саадгүй явуулах боломжтой болох юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл