8o
Улаанбаатар хот
mobile menu

Ахмадууд маргаашнаас В,С вирүсийн шинжилгээнд үнэгүй хамрагдана

2017-07-27 13:29:00

"Элэг бүтэн Монгол хөтөлбөр"-ийг санаачлагч Оном сангаас маргааш "Дэлхийн хепатитын өдөр" -ийг угтан элэгний өвчлөл өндөртэй бүс нутгийн 65-аас дээш настай иргэдийг В, С вирүсийн илрүүлэх шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах талаар өнөөдөр мэдээлэл хийсэн юм.

Нийслэлийн 65-аас дээш насны ахмадууд маргаашнаас В,С вирүсийн шинжилгээнд үнэгүй хамрагдаж эхлэх аж. Улмаар элэгний төв лаборатори дээр маргааш өглөө 8:30-17:00 цагийн хооронд ахмадууд маань ирж шинжилгээнд үнэгүй хамрагдах боломжтой. Иргэд ЭМД, иргэний үнэмлэхтэйгээ ирж шинжилгээнд хамрагдах бүрэн боломжтой.

Мөн элэгний өвчлөл хамгийн өндөртэй Сүхбаатар, Дорнод, Дундговь, Увс, Булган, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Хөвсгөл есөн аймгийн 65-аас дээш насны иргэдийг вирүсийн халдвар илрүүлэх шинжилгээнд бүрэн хамруулах сарын аяныг аймгийн нэгдсэн эмнэлэг, өрх, сумын эмнэлгүүдээр дамжуулан 2017 оны долоодугаар сарын 28-наас наймдугаар сарын 28-ны хооронд зохион байгуулахаар болжээ. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
угаасаа л үнэгүй аваад байгаа биз дэ
2017/07/27 49.0.161.66
Зочин
65 гэж зааг тогтоодог нь яаж байгаан. Ахмад л бол ахмад ш дээ, одоогийн хуулиар тэтгэвэрийн нас болсон бүх хүмүүсийг хамруулах хэрэгтэй юм. Бас л нөгөө МАН-ын Насны хишиг гээд 65 нас гол үзүүлэлт үү
2017/07/27 103.194.176.101