Энэ сарын 08-ны өдрийн 16:10 цагт “Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд байрлах байрны тавдугаар давхрын тагтнаас хүн унах гээд дүүжлэгдсэн байна" гэсэн дуудлага онцгой байдлын албанд иржээ. Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллахад 52 настай иргэн Б /эмэгтэй/ тагтнаас унаж гэмтсэнийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэсэн байна. Гэмтсэн иргэн Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ.