Манай улс нэг үе хар тамхи, мансууруулах бодисыг тээвэрлэдэг, зуулчилдаг орон гэсэн ангилалд хамаардаг гэдгийг мэргэжлийн байгууллагуудад онцолж ярьдаг байсан. Харин сүүлийн 2-4 жилд ангилалаа сольж хэрэглэгч орон болсон гэдгийг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төр болон төрийн бус байгууллагынхан ярьж байна. Ид хөдөлмөрийн насныхан, өсвөр үе, хөрөнгөтэй айлын хүүхдүүд, өөрийн гэсэн бизнесийн эх үүсвэртэй хүмүүс нэлээд хэрэглэдэг гэсэн тоо судалгаа ч бий. Үүн дотор улс төрчдийн болон төрийн том албан тушаалтны хүүхдүүд нэлээд их хэрэглэж байгаа тухай мэдээлэл ч гардаг ч. Зарим нь ч харамсалтайгаар амиа алдсан тохиолдол бий.
Үүн дотор улс төрчдийн болон төрийн том албан тушаалтны хүүхдүүд нэлээд их хэрэглэж байгаа тухай мэдээлэл ч гардаг ч. Зарим нь ч харамсалтайгаар амиа алдсан тохиолдол бий.
Тодруулбал энэ оны нэгдүгээр сарын 29-ний өдөр БЗД-ийн нэгдүгээр хороо "Роял Кэстл" хотхоны 103-р байрны дээд давхараас 22 настай Б.Хүслэн унаж амиа алдсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байсан. Талийгаа Ерөнхийлөгч Х.Баттулгын салсан эхнэр Б.Энхтуяа хүү Б.Хүлэгтийн хамт амьдардаг байсан нь тухайн үед цацагдсан. Хэрэг гарсан өдөр тус тоотоод нийт 11 хүн мансууруулах бодис хэрэглэсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон. Эдгээр 11 залуусын дунд төрийн том албан тушаалтай эрхмүүдийн хүүхдүүд ч нэр дурдагдаж байсан. Гэхдээ хэн хэн нь байсан нь одоо ч тодорхой бус байсаар л. Тэдний дунд нэг эмэгтэй байсныг эх сурвалж онцолж байсан.
Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар тэдгээр 11 залуусын дунд Уул уурхайн сайд асан, "Бридж" группыг үүсгэн байгуулагч Д.Ганхуягийн хүү Г.Түмэндэмбэрэл байсан гэсэн мэдээлэл гарч эхэллээ.
Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар тэдгээр 11 залуусын дунд Уул уурхайн сайд асан, "Бридж" группыг үүсгэн байгуулагч Д.Ганхуягийн хүү Г.Түмэндэмбэрэл байсан гэсэн мэдээлэл гарч эхэллээ. Хэрэг гарах үед хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид хууль, хяналтын байгууллагаас тодруулахад ихэвчлэн соёл урлагын хүмүүс байсан гэсэн мэдээлэл өгсөн удаатай. Тэгвэл нэг дор гарын арван хуруугаас олон залуус хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж түүн дотор улс төрчдийн хүүхдүүд байсан нь ийнхүү ил болж эхлээд байна.