8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Цолмон: Байсхийгээд л бичиг шидэлцээд байх нь зохисгүй хэрэг

2017-07-28 08:16:00

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өчигдөр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонд албан бичиг хүргүүлсэн билээ. Энэ талаар түүнээс тодрууллаа.

-З.Энхболд даргын ирүүлсэн албан бичигтэй Та танилцсан уу? Тайлбар өгөх үү?

-Ийм бичиг явууллаа гэсэн мэдээллийг өчигдөр олон нийтийн сүлжээнээс харсан. Албан бичгийг эх хувиар нь дөнгөж сая авлаа.

Өмнө нь ирүүлсэн албан бичгийн үндэслэлийг тайлбарласан байна гэж ойлгосон. Миний хувьд хангалттай тодорхой хариуг З.Энхболд даргад урьд нь хүргүүлсэн. 

Энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч хангалттай мэдээлсэн.

Өмнө нь өгсөн хариу бичигт дурдсан миний байр суурь хэвээрээ байгаа. Байсхийгээд л бичиг шидэлцээд байх зохисгүй хэрэг гэж бодож байна.

-Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хууль бусаар хязгаарласан, Тамгын газрын дотоод хэрэгт оролцсон гэсэн байна лээ.

-Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдсан, түүнийг хязгаарласан зүйл огт байхгүй. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дотоод ажилд оролцох боломж ч надад байхгүй. Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг эгүүлэн татах нь Ерөнхийлөгчид Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрх мөн. Энэ тухай хариу бичигт дурдсан. Ингэхдээ хуульд заасан журмын дагуу Улсын Их Хуралтай зөвшилцдөг.

Ерөнхийлөгч, УИХ гэсэн институци хоорондын харилцааны асуудал, төрт ёсны уламжлал гэж бий. Монгол Улсаас гадаад улсад суух Элчин сайдыг томилох, эгүүлэн татах асуудлаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга УИХ-д ханддаггүй юм аа. Монгол Улс ганц л Ерөнхийлөгчтэй.

Монголын ард түмэн Х.Баттулга гэдэг нэг л хүнийг Төрийнхөө тэргүүнээрээ сонгосон. Үндсэн хууль батлагдсанаас хойш 25 жилийн хугацаанд энэ асуудлаар үе үеийн Ерөнхийлөгч нар өөрийн албан бланк дээрээ өөрийн гарын үсгийг зурж УИХ-д зөвшилцөх саналаа ирүүлж байсан.

Энэ журмаараа л цаашид явах байх гэж найдаж байна. Энэ асуудалд хуулийн маргаантай зүйл ч байхгүй. Байнга л яригдаж байдаг энгийн л нэг шийдвэр гаргах үйл ажиллагаа. Ийм энгийн асуудлаар ингэж үл ойлголцох байдал үүсгэн дэврүүлж байсныг би хувьдаа огт санахгүй байна.

Шаардлагатай бол сэтгүүлчид та бүхэн 1991 онд Үндсэн хуулийн яг энэ зүйлийн энэ заалтыг хэлэлцэж байсан архивын материал болон үе үеийн Ерөнхийлөгч нараас ирүүлж байсан албан бичиг, дагалдах материалтай чөлөөтэй танилцаж болно.

-Унгарт суугаа Элчин сайд З.Батбаярыг эгүүлэн татах талаар өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гаргасан зарлигийг Х.Баттулга Ерөнхийлөгч хүчингүй болгосныг юу гэж үзэж байна вэ?

-Энэ талаар би байр сууриа илэрхийлэх нь зохимжгүй. Ёстой Ерөнхийлөгчийн Тамгын газрын дотоод хэрэгт оролцсон болно биз. Миний мэдэж байгаагаар энэ хүнийг эгүүлэн татах талаар зөвшилцөх албан бичиг урьд нь лав л УИХ-д ирээгүй.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Цнд
Ингэхэд. Ц. Цолмон гэгч та хэн бэ. Хэдэн үеэрээ угсаа залгамжилж явна вэ. Монгол төрийн ажил үйлс та мэтийн бүтээгдэхүүнээс л. ...??!?!?! Чи хэн бэ. Арай нууц ернхлгч. Үү ккккккц
2017/07/29 202.70.46.209
зочин
ЕТГ-ын дарга даруухан байх хэрэгтэй. ЕТГ-ын дарга гэсэн алба бол Энхболд биш шүү дээ хэнч хийж болно. Бардам онгироо муу санаа, өш санасан сэтгэл, юу ч гэмээр юм дэ ер нь нэг тийм арчаагүй, бие тоо
2017/07/29 202.179.31.69
Zochin
Zuvuu zuv Turin ajil huul jurmaaraa l yavah ni zuv zi ovogtoniig turuus zailuulahgyi bol bolohgyine
2017/07/29 80.229.218.47
bod
novshrohgui sanalii ni ih hurald oruulaach
2017/07/28 66.181.160.48
Зочин
Энэ балай юу яриад байгаан Улсын ажил явдагаараа л явж байна ш дээ, тэгээд энэ нөхрийн сайн ах нар шиг найраагаар явахуу, төрд дандаа ийм гарууд шургалсан даа, кккк
2017/07/28 202.179.24.95
зочин
Албан бичиг нь очоогүй байхад олон нийтийн сүлжээгээр цацаад байж болдог юм уу? Албан байгууллага хүртэл байгууллагын нууцтай байхад хэтэрхий задгайрч байгаа юм биш үү. Ард түмнээ бутаргаад байхын
2017/07/28 203.91.117.8