8o
Улаанбаатар хот
mobile menu

МАХН-аас 60 тэрбумын асуудлаар мэдээлэл хийнэ

2017-07-28 09:01:00

14.00-16.00 цагт Төрийн ордны их танхимд Мэдээлэл, харилцаа холбооны салбарын 96 жилийн ойн баярын хурал болно.

2019 онд Ази, Номхон далайн бүсийн 4-р их хурал Монголд болно. Үүний бэлтгэл хурал "Холидэй Инн" зочид буудлын 1 давхарт. 09.00 цагт эхэлнэ.

Ази Номхон Далайн 31 дэх Жемборигийн нээлт 20.00 цагаас “Найрамдал” цогцолборт болно. 

11.00 цагт Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар эмнэлэг дээр "Вируст хепатиттай тэмцэх дэлхийн өдөр" ийг тохиолдуулан Иргэд үйлчлүүлэгч нарт зориулсан өдөрлөгийн арга хэмжээ болно.

“Дэлхийн хепатиттай тэмцэх өдөр”-ийг тохиолдуулан ХӨСҮТ-д 10.00 цагт мэдээлэл хийж, үзлэг шинжилгээ зохион байгуулна.

14.00 цагт ХӨСҮТ-ийн амбулаторийн хүлээн авах хэсгийг Омбул ХХК-иас тохижуулсан ажлыг хүлээж авах ёслол болно

11.00-13.00 цагийн хооронд Тусгаар тогтнолын талбай буюу хуучнаар Ялалтын талбайд иргэдэд дотор ЭХО, элэгний В, С вирүсийн түргэвчилсэн оношилгоо, ясны сийрэгжилт, биеийн ерөнхий үзүүлэлт, хооллолтын зөвлөгөөг Вирүст хепатиттай тэмцэх дэлхийн өдрийн хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгтэй хамтран зохион байгуулна.

11.00 цагт Үндэсний мэдээллийн төвд МАХН-аас 60 тэрбумын асуудлаар мэдээлэл хийнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл