Өчигдөр буюу энэ сарын 27-ны өдөр нэгнийгээ зодож амийг нь хөнөөчихлөө гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. Уг дуудлагын дагуу цагдаагийн байгууллага шалгахад Сонгинохайрхан дүүргийн 26-р хороонд суух эрэгтэй 34 настай Е-г Баянзүрх дүүргийн 12-р хороонд суух эрэгтэй 38 настай Б нь согтуурсан үедээ зодож амь насыг нь хохироосон хэрэг гарчээ. Уг хэргийг цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж хэрэгтнийг баривчилсан байна. Одоогоор энэ хэрэгт Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж шалгаж байгаа.