8o
Улаанбаатар хот
mobile menu

ЦУОШГ: Зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо орно

2017-07-28 11:54:23

Өнөө маргаашдаа нутгийн зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо орж, салхи борооны өмнө ширүүсч, өдөртөө ихэнх нутгаар хална гэж Цаг Уур, Орчны Шинжилгээний Газраас мэдээллээ.

2017 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 29-НӨӨС НАЙМДУГААР САРЫН 02-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

29-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 30-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 31-нд баруун, төв, говийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо, 8 дугаар сарын 1-нд төв, говь, зүүн аймгуудын нутаг, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно.

Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур секундэд 18-20 метр ширүүснэ. Өдөртөө халж Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 25-30 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 23-28 градус, өдөртөө 35-40 градус, Орхон-Сэлэнгийн сав, говь болон зүүн аймгуудын нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна. 31-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүснэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл