Улаанбаатар хотын хэмжээнд долдугаар сарын 27-ны өдрийн 05:00 цагаас 07-р сарын 28-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас Нийт 1634 мэдээлэл шалгагдсанаас, гэмт хэргийн 86, зөрчлийн 1275, согтуугийн 331, зам тээврийн ослын 273, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 49-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.
Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутаг Орхон голын гүүр орчим Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороонд суух эрэгтэй 17 настай Б усанд орж байгаад живж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан байна.
Тиймээс иргэд та бүхэн гол, усанлд орохдоо сонор сэрэмжтэй байхыг холбогдох байгууллагаас анхааруулж байна.