Тээврийн хэрэгслийг зөөжшилжүүлэх шинэ журам энэ сарын 1-нээс хэрэгжиж байгаа. Энэ дагуу НИТХ өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 24-нд хуралдаж тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх мөн гудамж замын хамрах хүрээ, үйлчлэх цаг болон түр саатуулах байр, төлбөрийн хэмжээг тогтоосон. Ингэхдээ 08:00-20:00 цагийн хооронд хориглосон 77 гудамж, замд зогсож хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлж, төлбөрийг мотоцикл 30 мянган төгрөг, суудлын автомашин, микробус, 3.5 тонн хүртэлх жинтэй ачааны автомашин, автобусыг 60 мянган төгрөг байхаар тогтсон. Харин 3.5 тонноос дээш жинтэй том оврын тээврийн хэрэгслийг 90 мянган төгрөгөө зөөж шилжүүлдэг байхаар шийдвэрлэсэн юм. Машин зөөж шилжүүлэх, саатуулах байрны төлбөрөөс гадна жолоочийг торгоно арга хэмжээ авах гэнэ. “Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч түр буюу удаан зогсох журам зөрчиж хөдөлгөөнд саад учруулах эсвэл явган хүний гарцан дээр буюу замын тэмдгээр зөвшөөрөгдөөгүй явган хүний зам дээр машин зогсоосон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувьтай тэнцэх төгрөгөөр торгоно. Тухайн иргэний хаягаар бэлэн бусаар жолоочид хариуцлага тооцно. Тэгэхээр хориг¬лосон газарт зогссон жолооч ачиж зөөвөрлөсөн зардлаас гадна хуульд зааснаар хариуцлага хүлээнэ” хэмээн Замын цагдаагийн газрын урьдчилансэргийлэх олон нийттэй харилцаххэлтсийн мэргэжилтэн цагдаагийнахмад Я.Соронзонболд ярьсан байна.
Зөөж шилжүүлэх, саатуулах байрны төлбөрөөс гадна жолоочийг торгох арга хэмжээ авна
2016-01-09 22:27:00