8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлийн замын уулзваруудыг өргөтгөж байна

2017-07-28 14:47:19

Автозамын салбарт энэ оноос эхэлж буй хэд хэдэн томоохон бүтээн байгуулалт бий. Тухайлбал,  БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц, Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах 2 төсөл,  Туул гол дээгүүр Баянзүрх, Сонсголонгийн төмөр бетон гүүр барих 2 төсөл,  Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замын өргөтгөл, шинэчлэл,  Нийслэлийн төсвийн хөрөнгөөр шинээр 1,4 км зам, 2,05 км замын шинэчлэл, явган хүний гүүрэн гарц 1-ийг,  Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр Авто зам, замын байгууламжийн шинээр барих болон шинэчлэх 5 төсөл, Авто замын байгууламжийн засвар арчлалт хийх 13 төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Эдгээр бүтээн байгуулалтын ажил эхэлж ТЭЗҮ  болон газар чөлөөлөх ажил үндсэндээ ихэвчлээд байгаа аж.  

Мөн  Хөгжлийн банкны санхүүжилтээр Орбитын уулзвараас Толгойтын эцэс, Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3,6 км замын өргөтгөл шинэчлэлийн ажил хийгдээддуусч байгаа. Нар эргэж, намар ойртож буй энэ өдрүүдэд Нийслэл хотын хэмжээнд зам засварын болон бүтээн байгуулалтын ажлууд идэвхтэй үргэлжилж байна.

Өнөөдрийн байдлаар СБД-ийн нутаг “Өгөөж” ХК-ны уулзвар, “Авто плаза” төвийн уулзвар, ХУД-ийн нутаг “Оргил” худалдааны төвийн уулзвар, Зайсангийн уулзвар, ХААИС-ийн зүүн хойд уулзваруудын нэвтрүүлэх чадварыг сайжруулах өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэж байна.

Иймд эрхэм жолооч, явган зорчигч та хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган, бие биедээ хүндэтгэлтэй хандан замын хөдөлгөөндөө соёлтой оролцохыг Замын цагдаагийн албанаас санууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл